Золжаргал.С. Powered by Blogger.

Монголын бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлууд

Wednesday, November 4, 2009


За сайн байцгаана уу хүмүүсээ хэхэ. Удаан блогтоо салхи оруулаагүйн эцэст 2009-2010 оны хичээлийн жилийн эхний нийтлэлээ бичиж байна.
Яг ч блогтоо бичье гээд бичсэн зүйл биш л дээ. Менежментийн үндэс хичээл дээр бичсэн эссэгээ "copy and paste" хийв. За тэгээд сонирхсон нэг нь цаг зав гаргаад уншина биз...
Цаашдаа улам хэрэгтэй зүйлүүдийг хийж байх болно.
Гүнээ хүндэтгэсэн С.Золжаргал :)



Хүнд хэрэгтэй ямар нэг зүйл хийхийг бизнес гэдэг. Тэгэхээр бизнесийн байгууллага гэж хүнд хэрэгтэй зүйл хийхийн төлөө нэгдсэн хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нэгдлийг хэлнэ гэж хялбархан ойлгож болох нь. Өнөөгийн Монголын нийгэмд бизнесийн байгууллагуудыг ерөнхийд нь бичил дунд болон “том” гэж хоёр ангилаад байх шиг. Энэ нь санхүүгийн байдал болон явуулж буй үйл ажиллагааных нь цар хүрээнээс шалтгаалан ангилсан хэрэг. Гэхдээ дээрх хоёр төрлийн бизнесийн байгууллагад нийтлэг зүйл байна. Энэ нь тэдний үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг нь алдагдуулаад буй тулгамдсан асуудлууд юм. Тэдний удирдлагуудынх нь чадвар, ухаанаас хамаарсан асуудал байхад, үл хамаарах томоохон асуудлууд ч байна. Тэдний үйл ажиллагаанаас үл хамаарах ямар ямар асуудлууд өнөөгийн бизнесийн орчинд тулгараад байгааг дор сийрүүлэн бичье.

Хамгийн эхэнд тулгамдаад байгаа асуудал бол санхүү эдийн засгийн хямрал юм. Энэ нь арилжааны банк болон барилгын компаниудад ихээхэн хүндээр тусаж байна.Өнөөдөр улсын хэмжээнд дуусаагүй 420 гаруй барилга бий. Эдгээрийн 284 нь Улаанбаатар хотод байна . Дээрх барилгууд бүгд банкаас зээл авсан гэхэд буруудахгүй. Арилжааны банкууд өнгөрсөн онд барилгын салбарт 284.5 тэрбум төгрөгийн зээл олгосноос ердөө 42.8 турбумийг л эргүүлэн аваад байна . Үүнээс гадна банкнаас зээл аваад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр өгсөн ч тухайн барилга нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Ингэснээр иргэдийн мөнгө барилгын салбарт түгжигдээд байгаа юм. Дээрх банк-иргэд-барилгын компани гэсэн гурвалсан гинжин холбоосонд “но” гарч түгжирснээс аль аль талынх нь ирээдүй бүрхэг болоод байна.
Мөн хямрал боллоо гэх сургаар хэрэглэгчид маань хэрглээгээ багасгаснаас бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт бууран, ашиг нь багассан. Иймээс бизнесийн байгууллагуудад одоо үед хамгийн нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь санхүү эдийн засгийн хямрал болоод байна.

Төрийн гэгдэх бүхий л байгууллагуудын хүнд суртал нь бизнесийн байгууллагуудын тулгамдсан асуудал болоод байна. Бизнес эрхлэгчид шинэ зүйлд хүч сорихийг буюу бизнесээ өргөжүүлэхийг үргэлж боддог. Энэ бүхэнд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах нь мэдээж. Гэтэл бичиг баримтаа бүрдүүлэн, холбогдох газарт очиход өнөөх л дасал болсон “та хэд хоногийн дараа ирнэ үү”, “маргааш амралтын өдөр тиймээс ирэх Даваа гаригт ирээрэй”, “үүнийг бид хариуцахаа больсон, тийшээ очно уу”, “дотоод ажилтай”, “ахлах байхгүй”, “гадуур ажилтай” гэх мэт дасал болсон хариултууд тэднийг угтдаг. Нэгэн тод жишээ гэвэл “Өнөөдөр таны сэтгэлийг ямар асуудал хамгийн их зовоож байна вэ?” гэсэн асуултанд иргэдийн 48.8% нь хүнд суртал гэж хариулсан байх юм . Бизнесийн үйл ажиллагаа нь өдөр хоногоор битгий хэл цаг минутаар хэмжигддэг. Гэтэл дээрх хүнд суртлаас болоод хугацаа алдан ашигтай бизнесээсээ атгаад алдсан хүмүүс олонтаа.

Өнөөгийн нийгэмд хамгийн их хэрэглэгдэж байгаа үг бол авилга. Хаана хүн байна, тэнд авилгын үүр уурхай байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Манай улс авилга хээл хахуулиараа дэлхийд толгой цохиж яваа гэсэн судалгаа гарсан байна. МУ-ын бүх л салбар авилга хээл хахуульд идэгдэж байгаа гэсэн баримтыг АНУ-ын Азийн сан, Сант марал төрийн бус байгууллагууд дэлгэж байна. Өөрөөр хэлбэл 163 орны дунд хийсэн судалгаагаар МУ 99-т жагссан байна. Авилга гэдэг нь төрийн хүнд суртал гээчтэй салшгүй холбоотой. АНУ-ын Азийн сан, Сант марал төвөөс хамтран явуулсан авилгын талаарх судалгаа үүнийг баталжээ. Нийт 1030 хүн судалгаанд хамрагдсанаас авилгад хамгийн ихээр идэгдсэн байгууллагаар иргэд нийслэлийн газрын албыг нэрлэсэн гэнэ. Удаахд гаалийн байгууллага толгойлсон бол, уул уурхай, шүүх, цагдаагийн газар хахуулийн үүр болсон байгууллагыг мөн тэргүүлж байгааг хэлжээ. Дээрх нь бүгд төрийн байгууллага байгаа билээ. Авилгагүй бол ажил урагшлахгүй гэсэн ойлголт энэхүү нийгмийн байдлаас болж бизнес эрхлэгчидэд бий болчихоод байна. Шударга байхгүйгээр бизнест амжилтанд хүрэхгүй, иймд авилгалтай орчинд бизнес амжилтанд хүрэхгүй билээ.

Дараачийн томоохон асуудал бол татварын орчин юм. Энэ нь ялангуяа уул уурхайн бизнес эрхлэгчидэд ихээхэн хүндээр тусаад байх шиг. Монгол улсын засгийн газраас уул уурхайн компаниудаас “гэнэтийн ашгийн” 68%-н татварыг авах болсон явдал нь тэдний хувьд олсон ашгаа бүгдийг нь улсад өгчих гэсэнтэй ялгаагүй сонсогдсон гэдэг. Гэхдээ дээрх татвараас олж буй орлого нь улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар 3 жилийн хугацаанд хэрэгжих хугацаандаа улсын тєсєвт нийт 962.3 тэрбум тєгрєгийн орлого оруулж байсан . Гэхдээ энэ бүх мөнгийг бүхий л уул уурхайн компани өгчихсөнгүй. Үүнээс 864.1 тэрбум тєгрєг буюу 90 гаруй хувийг улсын “саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр өгсөн байх юм. Хэрэв Эрдэнэт үйлдвэрийн улсад тушаасан дээрх мөнгийг аваагүйсэн бол жилд 1.2 сая тонн зэс боловсруулах хvчин чадал бvхий үйлдэртэй болох боломж бидэнд байсан байна. Хэрэвзээ ингэж чадсан бол улсын төсөвт 864 тэрбум төгрөг байтугай, хэдэн сая долларын ашиг оруулах байсан нь дамжиггүй. Дээрх өндөр татвараас болоод бүхий л уул уурхайн компаниуд бүрэн гүйцэт улсад татвараа өгөхөө больсон. Энэ нь 68%-н татвар авч улсын төсвөө зузаатгах гэсэн зорилго байсан боловч, эсрэгээрээ далд эдийн засаг үүсэн татвар төлөлт буураад байна. Энэ нь төр засгийн алдаатай бодлогоос болж иим байдалд хүрсэн билээ.

Энэ бүгдээс дүгнээд үзэхэд өнөөгийн монголын нийгэмд бизнесийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй болсон нь харагдаж байна. Нэг алхаад л хүнд суртал, хээл хахууль, төрийн буруу бодлого бид бүгдийг угтаж байна. Юм нэгээс эхэлдэг, энэхүү хар бараан зүйлийг өөрсдийн орчноос авч хаяхын тулд дор бүрдээ бизнесийн байгууллагууд шударга өрсөлдөөн гээчийг бүрдүүлж ажиллавал дээрдэх нь гарцаагүй билээ...

6 сэтгэгдэл:

Номун Бөх-Очирын November 5, 2009 at 4:42 PM  

Уул нь ёс суртахуун нтэр гэж байсан бол бид санхүү-эдийн засгийн хямралд өртөхгүй, хээл хахууль-авилга гээчээс хол, мөнгөнд шунахайрч татвараа өсгөхгүй, бизнес эрхлэгчид нь татвараа нуун дарагдуулалгүй төлөх байсан байх л даа...

pugo November 9, 2009 at 11:24 PM  

Хямрал нэг талаасаа аз завшаан болж байгаа гэлцэх юм билээ... Сайхан эсээ болжээ.

pugo,  March 1, 2010 at 2:39 AM  

Ene essay ingej hereg bolno gj sanasangui :D

Anonymous,  July 27, 2011 at 1:36 AM  

You did good job but need to do more analyze on your targeted points. Also whenever you write essay you should include your recommended solutions otherwise essay will be very weak.
In Practise, we all know the problems but we are looking for solutions, right? !!! OK.
GOOD LUCK.

Anonymous,  November 23, 2011 at 1:37 PM  

Золоо чи дажгүй юм бичих юмаа би хэрэглэгчийн зан төлөв гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавих гэж байгаа юма чамд талархаж явна чинийй өчигдөр өнөөдөр маргааш чинь намайг аварлаадаа бараг л

зулаа,  October 12, 2013 at 9:52 PM  

Сайн байна уу? Би байгууллагын зөрчил зөрөлдөөний удирдлага гэсэн сэдэвтэй эссэ бичих гэсэн юмаа. Яг ямар маягаар яаж бичхээ мэдэхгүй байнаа. санаа оноо байвал хэлж өгч туслаач.

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP