Монгол улсад оруулах миний хувь нэмэр
Friday, January 20, 2012
2011 оны СЭЗДС-ийн шилдэг оюутан шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд тавьсан илтгэл.
Анх удаа олон хүний өмнө англиар илтгэл тавьж үзсэн маань энэ ;) Санасан хэмжээндээ тавьж чадаагүй ч их туршлага хуримтлуулсан гэж бодож байгаа шүү :)
Монгол
улсад оруулах миний хувь нэмэр
Сайн байцгаана уу. Энд хуран цугласан нийт монгол улсын
иргэдийн амар амгаланг эрье. СЭЗДС-ийн Бизнесийн эдийн засагч Мэргэжлийн 4-р
курсын оюутан Золжаргал миний бие “Монгол улсад оруулах миний хувь нэмэр”
сэдвээр илтгэл тавих гэж байна.
Би бол Монгол улсын иргэн. Энэ үгийг хэлсэн Монгол хүн
бүрийн сэтгэл нь сэргэж, урам нь бадарч, зүрх нь огшдог байх. Хэлэхэд амархан
хэдий ч, хийж бүтээж буй зүйлээрээ үүнийгээ харуулахад тийм ч амар биш. Азийн
цээжин дээр хүн болж ирсэнийн хувьд эх орныхоо нэрийг ямагт сайнаар гаргах нь
бидний нэг үүрэг болов уу. Тиймээ би чадна, би монгол улсдаа өөрийн сайн чаддаг
бүх зүйлээ зориулахад бэлэн!
Би монгол улсын иргэн
Дусал бүр нийлж хэмээн сая далай болдогын адилаар таны
улсдаа оруулах хувь нэмэр бага зүйлээс эхэлнэ. Сансарт нисч, Нобелийн шагнал
авснаараа Монгол улсад хувь нэмэр оруулж байна гэж ойлгож болохгүй. Гудамжинд
хогоо хаядаггүй, шүдээ угааж байхдаа усаа хаадаг, автобусанд өндөр настангуудад
суудал тавьж өгдөг, бусдад сэтгэлийн дэм өгч чаддаг би монгол улсын иргэн. Энэ
бол улсдаа оруулах миний эхний хувь нэмэр юм. Бид дор бүрээ энэхүү үүргийг ухамсарлан
үйлдэл болгон хэрэгжүүлж чадвал монгол
улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах залуусаас эхлэлтэй түүчээний эзэн нь
болж чадна. Бидэнд боломж байна, БИД ЧАДНА!
Миний
мэргэжил бизнесийн эдийн засагч
Залуус бидний хамгийн том зэвсэг бол эзэмшиж буй
мэргэжил, мэдлэг боловсрол юм. Би
мэргэжлээрээ сайн сурч чадсанаараа Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх их
үйлсэд хувь нэмрээ оруулж чадна гэж боддог. Эдийн засагч хүн эрсдлийг урьдчилан
тооцоолох чадвартай байх ёстой. Бид азтай, бид Монгол улсын эдийн засгийн их
өсөлтийн оргил жилүүдэд амьдарч байна. Эдийн засгийн өсөлтөөс бий болох их
хэмжээний мөнгийг хэрхэн зөв оновчтой зарцуулах уу, цаашид ямар бодлого
баримталвал өсөлтийн өндөр түвшнээ хадгалж чадах уу, ямар эрсдэл урган гарах
вэ? зэрэг шийдвэр гаргалтын түвшний асуултад би өөрийн суралцаж буй мэргэжлийн
чадварлаг мэргэжилтэн болсноороо хариулж чадна гэдэгт итгэдэг. Тиймээс би
бизнесийн эдиийн засагч хэмээх мэргэжлээр бэлтгэгдсэн өндөр түвшний, чадварлаг
хүний нөөц байх ёстой. Ингэхийн тулд би суралцаж байна, хичээж байна, тэмүүлж
байна. Энэ бол миний Монгол улсад оруулах хоёрдахь хувь нэмэр.
Би
үндэсний үзэлтэй Монгол улсын иргэн
21-р зуун бол даяаршлын ирэн зуун гэж ярьдаг. Бүх дэлхий
нэг цул болох нь холгүй байгаа энэ цаг үед үндэсний зан заншил, соёл урлаг,
уламжлалаа бид хадгалж үлдэх ёстой. Уртын дуу, морин хуур, хөөмий зэрэг ардын
урлаг, төрөл бүрийн зан заншлаа мэдэн авч, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн
Монгол хэмээх эх орныг Монгол хэвээр нь үлдээн, ирээдүй хойч үедээ уламжлуулах
нь залуус бидний үүрэг. Ингэхийн тулд түүх, соёл заншлаа мэдэх хэрэгтэй, сурах
хэрэгтэй, нэг нэгэндээ ойлгуулах хэрэгтэй. Алаг дэлхий, уул ус, байгаль
дэлхийгээ шүтэн амьдардаг, уртын сайхан дуугаа сонсон эрийн 3 наадмаа үздэг бий
үндэсний үзэлтэй Монгол улсын иргэн. Чихэндээ i-pod сонсож, гартаа nokia утас барин, hp компьютерээр энэхүү илтгэлээ бэлдсэн ч, үүх түүх, ёс
заншлаа би гадны ямар ч хүнд тайлбарлаад өгч чадах, өөрийн үр хүүхэддээ
ойлгуулж чадах Монгол улсын иргэн. Тиймээ би үндэсний үзэлтэй Монгол улсын
иргэн, энэ бол миний монгол улсад оруулах гуравдахь хувь нэмэр.
Би монгол улсын хөгжил цэцэглэлтэнд итгэдэг. Энэхүү
хөгжлийн эзэд нь залуус, тиймээ энд цугларсан СЭЗДС-н оюутнууд та бүхэн байх
болно. Эцэст нь дахиад хэлье дусал бүхэн нийлж далай болдогын адилаар залуусаа бид
бүгдээрээ дор бүрнээ хичээж өөрийн үүргээ ухамсарлаж чадвал 1 төгрөгөөр 10
америк доллар сольж авах мөч ойрхон байна.
Би хог, шүлсээ гудамжинд ил хаядаггүй, үндэсний үзэлтэй,
бизнесийн эдийн засагч мэргэжилтэй Монгол улсын иргэн Золжаргал.
Анхаарал тавьсанд баярлалаа.
My
contribution to Mongolia
Good
afternoon, to all Mongolian’s that have gathered here today. I am Zoljargal, a fourth class student at
the IFE majoring in business economics. I will be presenting my
speech of my contribution to Mongolia today.
I am a citizen of Mongolia.
Every Mongolian who utters these words might feel very enthusiastic and proud.
Although it's easy to say, it's not that easy to demonstrate it by one's own
actions. Being born and raised on the hearth of Asia, It is our duty to always
bring honor to our country. Yes, I can! I am ready to dedicate all that I can
for Mongolia.
First, I am a Mongolian
Like
an ocean is made of millions of droplets your contribution will start from a small
step. The actions of flying to space or winning a noble prize cannot be
understood as contributing to Mongolia. Not throwing litter in the street,
closing the tap on the faucet
while brushing my teeth, giving up my seat on the bus to an
elder, giving encouragement to others, I AM A MONGOLIAN. These are the first
contributions to my country. The many guys that understands, these simple
contributions will become contributors to their country. We have the
opportunity, WE CAN
Second, My major is business
economics
The
most powerful asset to the youth is the skills they develop and the knowledge
they obtain. By succeeding in my chosen major I will become a part of the
contribution that is focused on the economic growth. An economist has to have
the ability to forecast risk. We are the lucky ones; because we are living in a
time of great economy growth. How to spend this investment that has come from
this growth, wisely? What policies can be implemented to maintain this state of
growth for the long run? What are the risks that can ensue? I believe these
questions can only be answered, on an executive level, by an individual
majoring in my major, business economics. Thus I must become a highly
specialized human resource. For this I am studying, for this I aim, for this I
am striving. This is the second contribution that I can contribute.
Third, I am a patriotic Mongolian
The
21st century has been dubbed the century of globalization. In a time
where the whole world is about to become a melting pot of culture and race, the
preservation of our heritage and culture is vital. To pass down the culture and
heritage to our future generations is our duty, such cultural treasures as Urtiin
duu, Morin huur, Huumii should be understood and preserved as they are what
make Mongolians. To do this we must learn our history, heritage, our ways of
life, and then pass them on in a way that others understand. Watching our eriin
gurwan naadam while listening to Urtiin
duu and praising the earth and her rivers and mountains, I am a Mongolian. Even
as I have listened to an ipod and carried a nokia, while typing this speech on
my HP computer, I am a fully capable Mongolian who can pass down this heritage
to my children and passing them on to others. Yes, I am a patriotic Mongolian
and this is my third contribution to my country.
I
believe in the development of Mongolia. The owners of this blooming is the
youth, Yes YOU the IFE students that have gathered here today. I will repeat
myself, As an ocean is made up of millions of droplets, if all of us fulfill
out duties the day to see 1 tugrik exchanged for 10 dollars is not far.
I
am Zoljargal, citizen of Mongolian, a business economics major, a patriot, and
a non litterer.
Thank
you for your attention.


2 сэтгэгдэл:
Ёстой сайхан эссэ байна...маш их таалагдлаа...1 төгрөгөөр 10 америк доллар сольж авах мөчийг үртэл мөр зэрэгцэн хөдөлөрлөцгөөе...мундаг юмаа Золжаргалаа
nice translation Zoloo! miss u big time ;)
Post a Comment