Золжаргал.С. Powered by Blogger.

Амьдралын утга учир

Wednesday, December 1, 2010

Амьдрал юун дээр тогтдог вэ. Хайран дээр, сэтгэл дээр, мөнгөн дээр, итгэлцэл дээр, баяр баясал дээр, зовлон гуниг дээр гэх мэтчилэн маш олон зүйлийн нэгдэл дээр тогтоно. Харин зарим нэг хүмүүсийн хэлдгээр ганц сэтгэл байгаад та амьдралын утга учир, түүний мөн чанарыг ойлгож чадахгүй л болов уу. Дээрх миний бичсэн зүйлсээс гадна өөр маш олон зүйлс нэгдэж байж "амьдрал" хэмээх 7хон үсэгтэй энгийн үгийн утга учир, цаад санааг "төвөгтэй" болгодог. Бие хүн болгоны хувьд амьдралын утга учирыг ойлгоход дээрх зүйлс нь харилцан адилгүй нөлөөлдөг нь дамжиггүй.
Ойрын хэдэн өдрүүдэд тухайн хүн урагшаа явах эрч хүчээр дүүрэн, хангалуун амьдралтай болохын тулд тэмцэхэд хамгийн чухал зүйл бол ИТГЭЛ гэдгийг ойлгосон. Миний хувьд итгэл бол хамгийн чухал, үнэт зүйл юм байна гэдгийг бас мэдсэн. Иймээс нэг зүйлд хэт их итгэхгүй байх, эсвэл сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Итгэлээ алдсан бол ширэнгэн ойд харанхуй шөнө луужин, газрын зураггүй явж байгаатай адилхан буй за.
Эцэст нь амьдрал тэр чигээрээ харьцангуй ойлголт. Бид харьцангуй ертөнцөд амьдарч байна. Зарим нэг хүний хувьд бодит ертөнц гэж үзэн, тэр л ертөнцдөө өөрийн ханамжаа хамгийн их байлгахын тулд зүтгэж явахад, тэрхүү ертөнц нь өөр нэгний хувьд хийсвэр, зүүдний ертөнц  ньбайж болох. Та ер нь бодит ертөнцдөө амьдарч чадаж байна уу....

12 сэтгэгдэл:

100% Монгол December 21, 2010 at 1:08 AM  

Миний бодлоор амьдрал бол бодит ертөнц. Аа харин хүний итгэл, хүсэл тэмүүлэл болон мөрөөдөл зорилго гэгч зүйлс нь хүнийг урагш хөтөлдөг сайн сайхан зүйлд хүргэдэг байх. Харин эдгээр зүйлгүй байнаа гэдэг нь яг л цоо шинэ машин банкиндаа бензингүй байхтай л адил байна байх.

Золжаргал December 21, 2010 at 10:57 AM  

Сайхан зүйрлэлээ. Итгэл, хүсэл тэмүүлэлгүй бол хүн хаашаа ч явахгүй

Anonymous,  January 9, 2011 at 11:16 PM  

Амьдралын утга учрыг энэ хэдхэн үгээр илэрхийлнэ гэдэг утгагүй санагдаж байна. Эдгээр бүгд хүний сэтгэл оюун бодол дотор бий болдог зүйл. Амьдарын утга учрыг утгыг нь ч сайн мэдэхгүй хэдэн том үгээр илэрхийлэх нь тийм чухал гэж үү. Магадгүй энэ хэдэн өргөн хүрээтэй том том үгнүүдээс амьдралын утга учрыг хайхаас илүүтээгээр өөрөөсөө хайх нь чухал юм шиг санагдаж байна. Юу гэх гээд байна вэ гэвэл амьдралын утга учир нь зүгээр л чи selfish or self interest гэдгээс хамаарна гэсэн үг.

Золжаргал January 11, 2011 at 7:31 PM  

Өөрийн тань амьдралын утга учир минийхээс өөр бөлгөө.

Хүн болгон адилхан сэтгэхгүй шүү дээ.
Миний амьдрал хамгийн гол нь итгэл дээр суурилдаг, яагаад болохгүй гэж?

Харин та өөрөөсөө амьдралын утга учирыг хайгаад, юу олсон бэ?

Anonymous,  January 12, 2011 at 10:47 PM  

Үнэндээ хариултыг тань хараад миний сэтгэгдэлийг буруу ойлгосон мэт санагдаад нийтлэлийг тань дахин дахин уншиж үзлээ. Гэхдээ би зарим нэг зүйл дээр алдсан байж гэдгээ хүлээн зөвшөөрч байна. (Миний алдсан зүйл бол "таны нийтлэл selfish хүмүүст тохирох гайхалтай нийтлэл болжээ." гэдгийг хэлэхээ мартсан бололтой.) Хариултыг тань уншихад танд миний сэтгэгдэл таалагдаагүй бөгөөд өөрийн тань бодлыг хэтэрхий хүндээр шүүмжилсэнд дургүй тань хүрсэн юм шиг санагдаж байна. Та тайвнаар амьсгаа аваад миний сэтгэгдэлийг дахин дахин уншиж тунгааж бодоод хариулт бичнүү гэж хүсч байна.

Золжаргал January 13, 2011 at 7:32 PM  

За ахиад хэлье. Амьдралын утга учирыг өөрөөсөө хайгаад тэгээд дараа нь миний амьдрал итгэл дээр хамгийн ихээр тогтох юм байнаа /мэдээж өөр олон зүйл дээр тогтоно/ гэдгийг ойлгосны үндсэн дээр бичсэн юм.

Таны хувьд амьдралын утга учир тань юу вэ?

Anonymous,  January 21, 2011 at 4:49 PM  

Минийх бол би ........ Энэ хариултын цаана их юм байгаа шүү

javzaa January 24, 2011 at 6:47 PM  

Сайн уу шинэ блог чинь үнэхээр гоё болжээ. Му блогоор ороод гараарай найзаа яг л жинхэнэ сайт болжээ. Баяр хүргэе их зүйл хийжээ.Яаж холбоо барих вэ. www.dolgoroo.blogspot.com

Золжаргал January 24, 2011 at 8:00 PM  

жавзаад, баярлалаа. Надтай шууд харилцах гээд миний мессенжер хаяг байгаа, эсвэл фейсбүүк, твиттер зэргээр харилцаж болно.

ganbaa,  December 10, 2011 at 8:45 AM  

mini bodloor hun buhen husel temuuleltei baidag yanz burin...tovchhondoo ene n ur chadvar, meregjil yum.Hun ugeeree damjuulj amidralin utga uchiraa olj avdag baih.gol n hun amidralin une tsenig martaj husej, moroodoj hairlaj itgehgui bol huni amidral zogsoh baih gej boddog yum.(ene zovhon minii bodol)

Anonymous,  December 11, 2012 at 10:31 AM  

amidral yamar ch utgagui. ta nariin yariad bga ter zuiluud ch uuruu amidraliin 1 heseg. teheer hamgiin tom asuudal boloh amidraliin utga uchiriin talaar hen ch hariulj chadqu gej bodoj bn.

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP