Золжаргал.С. Powered by Blogger.

10 жилийн дурсамж

Tuesday, July 20, 2010

10 жилийн сургуулиа төгсөөд нэг мэдэхэд 2 жил гаран болжээ. 2008 оны хавар Хонхны баяр дээр ангийн багш маань хүүхэд болгонд нэг нэг тэмдэглэлийн дэвтэр дээр дурсгалын үг бичин өгч байлаа. Тэрхүү дэвтэр дээрээ төгсөхөөсөө өмнө ангийн бүх хүүхдүүдээр бичүүлж чадаагүй ч гэсэн дийлэнхээр нь дурсгалын үг бичүүлж авсан юм. Одоо 2 жилийн дараа үүнийг уншихад үнэхээр гоё, сайхан, дурсамжтай байна. Та бүхэнд үүнийгээ хуваалцахаар шийдлээ. Таны ч гэсэн сайхан дурсамжийг сэргээнэ гэдэгт итгэлтэй байна.


1.                                                       Эх орны хорин сайхан иргэн
Эр цэргийн хорин сайхан эрс
Эхнэр хэмээх бүсгүйн хорин сайхан хань
Ирээдүйд төрөх үрсийн хорин сайхан эцэг...
Золбоотой нэгэн Золоо хүү
Зориг зүрх ихтэй хүү
Зорьсон хэргээ бүтээх хүү
Зол жаргалтай ирээдүйн их эзэн
Хайртай шавьдаа хүссэн сургуульдаа орж хүссэн мэргэжлээ эзэмшин 
аз жаргалаар бялхаж, үргэлж гэрэлтэж яваарай
Шавьдаа хайртай багш нь 2008.05.10

2. Зургаан жилийн өмнө би энэ ангид орж ирсэн. Ангийн анд Золжаргалдаа аз жаргал хүсье. 2008.5.15

3.                                                       Анд найз гэдэг нэрийн дор
Арван жил явжээ бид!
Алагхан тэр зүрхэндээ бид 
Аугаа их хүслээ тээжээ!
My найз үргэлж инээж энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн байгаарай
Үүнд бид анги хамт олон чинь үргэлж хамтдаа.
2008.5.15 Багш юм ярьсаар л 
Life is Good! Friends Forever !

4. Ангийн анд Зоогийдоо. Чи үргэлж инээж, үргэлж сайхан баясаж яваарай, найзыгаа үргэлж дурсаж яваарай. My найз хүссэн сургуульдаа орж сайн хүн болоорой за юу....
Бид үргэлж найзууд шүү.
5. Best wishes for you!!! Don't forgetting for classmates OK

Зоогий чи их чадварлаг boy
Зоригтой бас ухаалаг boy
Амьдралын их замд гарсан ч
Анд минь чи алдахгүй 
Санасан болгоноо бүтээж
Сарвайсан сургуулиа аваарай 
Чи чаднаа You can!!! 
Үргэлж хамтдаа 
6. Нэргүй Төмөрөө 5.1 

7.                                                            Аяа бидний нөхөрлөл  
Ахиж ирэхгүй шүү найзаа
Амьдрал гэдэг даваан дээр
Анд нөхөд биднийгээ бүү мартаарай
Найз чамдаа хайртай шүү 
Анд минь хүссэн сургуульдаа орно шүү за юу. 

8. Хамгаас эрхэм найз Золжаргалдаа:
Чамдаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!!! Зорилгоо заавал биелүүлээрэй. Үргэлж бусдыг манлайлж яваарай. Хайртай шүү.

9. Зорьсон зорилгодоо заавал хүрээрэй. Чи чаднаа.
Амьдрал чинь аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе. 
Үргэлж инээж яваарай.
11Б үргэлж хамтдаа. 
2008.05.15
Good Luck 

10. Хэзээ ч бид салахгүй найзууд хэвээрээ
Хаана ч бид холдохгүй андууд хэвээрээ
Хэрхэвч нэгнээ мартахгүй нөхөрлөл минь хэвээрээ 

11. Алдаж болно залуу нас
Андуурч болно хоёр нүд
Хальтарч болно хоёр хөл
Хайрлаж болно зүрх сэтгэл 
Тоо бодох толгойтой
Толгой холбох үгстэй
Охин дурлуулах царайтай
Онцгой өндөр биетэй
Аргагүй л манай Зоогийдоо
2008.5.14
12. Цомирлогоо нээсэн цэцэг шиг
Цоглог байг амьдрал чинь
Цаглашгүй арвин бүтээлээр
Цуурайтаж яваг алдар чинь
Зоогий чамдаа
Кавказын урт нас
Сибирийн эрүүл энх
Цыгааны аз жаргал
Энэтхэгийн хайр дурлал
Индианы эр зориг
Грекийн гоо сайхан бүхнийг хүсье
Бидний хамтдаа байсан цаг мөч бүхэн амьдралын минь үүрдийн дурсамж юм шүү. 
Уурлуулж байсан бол зөндөө их Уучлаарай 
Гоо сайханд нь дурлавал чи зовно
Гоё хувцасанд нь дурлавал чи алдана
Сайхан сэтгэлд нь дурлавал чи ононо
Саруул ухаанд нь дурлавал чи хожино. 
Ангийн анддаа: Санасан бүхэн нь биелж Сарвайсан бүхнээ авч яваарай.

13. Hey найз минь чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 
Бид 2 чинь нэгдүгээр ангиасаа өдийг хүртэл ангидаа гүрийсэн гал хамууд юм байна ш дээ /хэхэ/
Ma найз үргэлж инээж яваарай /smile smile smile/ 
Алиа хошин зантай ч 
Арвин их мэдлэгтэй нь чи шүү
Анд биднийхээ гоц нь болсон
Ангийн анд чамдаа хайртай шүү.
Бидний зүрх нэгэн хэмд цохилно Бид хамтдаа  11Б-хэн.

14. Би яг уйлах нь. Өнөөдөр хамгийн сүүлчийн хичээл. Чамайг Гоозий гэж дуудах цаг, намайг ... гэж дооглох цаг өнгөрлөө шүү дээ. Дахиж ангидаа сууж, багшдаа загнуулж, хэрэлдэж, муудалцаж байх цаг өнгөрлөө. Гадаа тааралдвал намайг дахиад дооглоорой ОК. Их гоё санагдах байхдаа, би чамайг зөрүүлээд дооглоно шүү за. 
Намайг мартаж болохгүй шүү. 
Харин би чамайг мартахгүй эээээ. 
 
15. Hi, Зоогий 
Ангийн анд чамдаа аз жаргал хорвоогийн хамгийн сайн сайхан гэрэл гэгээтэйг хүсэн ерөөе. Үргэлж сайн найзууд байна шүү. 11Б бид үргэлж хамтдаа
16. Нэг ангийн анд Зоогийдоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!!! Анд нөхдөө үргэлж дурсаж яваарай. 
Хоёулаа энэ 10 жилийг дурсгалтай, дурсамжтай, хөгжилтэй, баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөсөн... Ингээд салшгүй цаашид анд найз хэвээрээ байна шүү заааааа. 2008.5.16
17. Хайрт хөөрхөн Зоогийдоо хүссэн сургуульдаа ороод хэнээс ч дутахааргүй сайхан амьдраарай гээд 2 чолктой андаас нь бичиж дурсгалаа. Чи чаднаа
Чамд 2 чолк нь хайртай шүү. За их сургуульд орчихоод битгий ....-д байгаарай. 
Хэнээс ч нуугаагүй бидний үерхэл
Хэнээс ч харамлах бидний найзууд
Хэзээ ч салшгүй нандин нөхөрлөл юм шүү
Аниагаа хэзээ ч битгий мартаарай Okey. Аниа нь дүүдээ маш их хайртай хэхэ
Ангийнхыгаа мартаж болохгүй шүү!!! Үүрд бид хамтдаа. 2008.5.16 нд

18. Нэг ангид хар багаасаа одоог хүртэл суралцсан чамдаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Чи амьдралдаа алдахгүй сайхан амьдрах болтугай.
Нээрээ чамаар дахиж дооглуулахгүй гэж бодсон чинь сонин байна шүү. Сэтгэл гэгэлзээд л...
Чинийх ч бас тэгж байгаа байх гэж бодож байна. За тэгээд ингээд бичцэн чинь гадуур тааралдах болгондоо дооглов доо!!!!! 
За тэгээд цаашдаа байнга холбоотой байна биздээ. Битгий .... найзыгаа мартаарай. Мартвал зөндөө их гомдоно шүү. За за бака. 2008.5.16-нд 13.00-д үлдээв.
19. Ангийн анд найз чи минь 
Амьдралдаа хөл алдалгүй
Хаана ч хэний доор оролгүй
Аз жаргал инээд хөөрөөр дүүрэн амьдраарай найз минь.
Хэзээ ч марташгүй 11Б Хэн ч атаархмаар 11Б 
Амжилт хүсье андаа!

20. Бидний зүрх сэтгэл нэгэн хэмнэлд цохилно Бид хамтдаа 11Б
Хэдийгээр та нартайгаа 1-р ангиасаа цуг суралцаж чадаагүй ч богинохон хугацаанд олон дурсамж үлдээсэн энэ ангийнхандаа би хязгааргүй их хайртай 
Миний найз ухаантай учраас амьдралдаа ховорхон алдаж, аз 60галтай амьдрана гэдэгт найз нь итгэж байна.
Миний амьдралын хамгийн сайхан, ариун нандин дурсамж үлдээсэн 11Б ангиа би хэзээ ч мартахгүй.
Чамдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 
Найздаа хайртай шүү.
"Сүүлчийн хичээлийг дараа хаачих вэ /Удирдах/ " 2008.5.16-ны 13:25-д бидний гэр болсон ангийн маань самбар дээр ингэж бичсэн байв. ккк

21. Нэг ангийн анд найз чамдаа
Амьдралд чинь аз жаргал
Ажилд чинь амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
зоогий чи шалгалтаа сайн өгч, хүсэж байсан САНХҮҮ гээ авч чаднаа. Үргэлж холбоотой яваарай. 11Б үргэлж хамтдаа.  



4 сэтгэгдэл:

Дүүрнээ August 6, 2010 at 12:37 PM  

Яаа 10 жил санаанд ороод гоё байлааа гэж

Anonymous,  August 13, 2010 at 12:29 AM  

10 jil, ix surguuli 2 sanaand orchloo. 2laa l dursamjtai saixan ve bj dee.

fR1eNdLy November 14, 2010 at 10:57 PM  

Ваа Гоё юмаа би энэ жил 11-ээ төгсийштээ
төгсчөөд найзуудыгаа их санжээгаа байхдаа тэй
ямарч байсан гоё үгнүүд байна

Unknown October 19, 2013 at 2:19 AM  

Uneheer goe bn shuu Hurdhan 1deh odor boloosoi odoo muuhai uumuulj bhgue :D

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP