Золжаргал.С. Powered by Blogger.

Монгол улсад оруулах миний хувь нэмэр

Friday, January 20, 2012

2011 оны СЭЗДС-ийн шилдэг оюутан шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд тавьсан илтгэл. 
Анх удаа олон хүний өмнө англиар илтгэл тавьж үзсэн маань энэ ;) Санасан хэмжээндээ тавьж чадаагүй ч их туршлага хуримтлуулсан гэж бодож байгаа шүү :)

Монгол улсад оруулах миний хувь нэмэр

Сайн байцгаана уу. Энд хуран цугласан нийт монгол улсын иргэдийн амар амгаланг эрье. СЭЗДС-ийн Бизнесийн эдийн засагч Мэргэжлийн 4-р курсын оюутан Золжаргал миний бие “Монгол улсад оруулах миний хувь нэмэр” сэдвээр илтгэл тавих гэж байна.
Би бол Монгол улсын иргэн. Энэ үгийг хэлсэн Монгол хүн бүрийн сэтгэл нь сэргэж, урам нь бадарч, зүрх нь огшдог байх. Хэлэхэд амархан хэдий ч, хийж бүтээж буй зүйлээрээ үүнийгээ харуулахад тийм ч амар биш. Азийн цээжин дээр хүн болж ирсэнийн хувьд эх орныхоо нэрийг ямагт сайнаар гаргах нь бидний нэг үүрэг болов уу. Тиймээ би чадна, би монгол улсдаа өөрийн сайн чаддаг бүх зүйлээ зориулахад бэлэн!

Цааш унших “Монгол улсад оруулах миний хувь нэмэр”

Read more...

Сэтгэл

Wednesday, July 13, 2011

Хаая хаая,,,, блогтоо бичлэг нэмэх гэсээр байтал шинэ улирал эхлээд одоо бараг дуусах нь... Гэхдээ дээрээс хойш бичнэ гээд байсан сэдвээрээ бичих гээд өөрийгөө яг "поост" хийдэг дээр нь тавьчихаад сууж байна.
За нэг хэсэг "Сэтгэл хэмээх эрхтэнд зориулав" гэсэн үг моодонд оров. Яахав киноны сурталчилгааны ачаар л хүмүүсийн аманд орсон хэрэг. Гэхдээ би бодсон,,, их удаан бодсон,,, лав нэг шөнө бүтэн бодсон,,, үгүй нилээд олон өдөр шөнө бодсон,,,, Тэгсэн яасан байхнуу,,,, би ойлгосон... Сэтгэл гэдэг чинь эрхтэн биш юм байна...
Цааш унших “Сэтгэл”

Read more...

Та оюутан мөн үү?

Friday, May 6, 2011

Сэтгэл санаа гэж үнэхээр навс унасан, юу ч хийхийг хүсэхгүй байсан өдөр "зайлшгүй" шаардлагаар 1 цагийн дотор бичсэн эссэ. Гэхдээ үүнийхээ үр дүнг хүртэж чадсан. Сүүлд бодоход баяртай л байна, тэгэхдээ тэр үеийг бодохоор л....

“Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэн дэвшүүлэх үйлсэд бие сэтгэлээ бэлдэхийн учир эрдэм мэдлэгт шамдангуй, багшид хичээнгүй, сургуульдаа үнэнч явахаа тангаргалъя.” Тийм ээ, миний бие 2008 оны намар бахархалтайгаар тангараг өргөн нийт монгол улсын 170 мянга гаруй оюутны нэг, СЭЗДС-н 3000 гаруй оюутны нэг болж, “шинэ” хүн болсон. “Шинэ” хүн болох олон шалтгаан байсан, одоо ч би түүгээрээ бахархаж явна. Би ирээдүйд Монгол улсын хөгжлийн замыг гэрэлтүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулах СЭЗДС-н оюутан хүн, Монгол улсын иргэн хүн билээ.

Цааш унших “Та оюутан мөн үү?”

Read more...

Өнөөдрөөс ирээдүй илүү үнэ цэнэтэй юу???

Friday, April 15, 2011


Өнөөдөр блогширч явж байгаад ямар блог билээ мартаж, нэг блогоос "дараагийн зовлон иртэл өмнөх зовлон мартагддаггүй" гэсэн утгатай үг уншлаа. Тэгээд бодоод байлаалдаа, амьдралд өмнөх хаалгаа хааж байжийж дараагийн хаалгаа нээдэг. Бас хар бараан дурсамжийг дараачийн гэгээлэг дурсамж эдгээдэг. Бас хэзээ ч билээ, хэний ч билээ блогоос уншиж байсын, Хайрын шархыг хайраар эмчилдэг гээд л...
Цааш унших “Өнөөдрөөс ирээдүй илүү үнэ цэнэтэй юу???”

Read more...

Англи хэл амжилттай сурах зөвлөгөө

Friday, February 25, 2011


За миний англи хэл та нарт яаж сурахыг заана ч гэж юу байхав. Гэхдээ интернетээр англи хэлийг хэрхэн амжилттай сурах вэ гэсэн хайлт хийх явцад хамгийн түгээмэл гарч ирж байсан арга замыг танилцуулъя гэж бодлоо. Энэ бүгдийг нэг бүрчлэн хийгээд англи хэлний төгс мэдлэгтэй болно ч гэж юу байхав, гол нь тухайн хүний хичээл зүтгэлээс их зүйл хамаарах буй за.

Цааш унших “Англи хэл амжилттай сурах зөвлөгөө”

Read more...

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP