Золжаргал.С. Powered by Blogger.

ТҮК

Saturday, March 28, 2009

УБ хотод маань хэн хамгийн их ажил хийдэг гэж бодож байна. Хүн болгон өөр өөрийнхөөрөө л хариулах байх. Саяхан телевизээр Тохижолт Үйлчилгээний Компаны нэгэн ажилчны тухай нэвтрүүлэг үзлээ. Энийг үзсэнээс хойш ТҮК-н ажилчид хамгийн их ажил хийдэг гэж боддог болсон. Тэдгээр хүмүүс бараг хоногын 24 цагийн 12 цагт нь хөл дээрээ зогсон ямар ч амралтгүй ажилладаг юм байна. Бид өдөр тутам шар хантааз өмссөн хүмүүстэй тааралддаг ч тэдгээрийн хэрхэн ажиллаж, "зовж" байгааг нэг удаа ч гэсэн төсөөлөн бодож өнгөрсөн нь ховор байх.
Халуунд халж, хүйтэнд хөрж бидний нийслэл болсон Улаанбаатарын минь төлөө ингэж ажиллаж буй тэдгээр хүмүүсийнхээ хөдөлмөр, урмыг бодож иргэд минь ээ хогоо хогын саванд хийж хэвшэцгээе!

2 сэтгэгдэл:

pugo March 30, 2009 at 2:54 AM  

Миний хувьд бол оюуны хөдөлмөр нь биеийн хүчний хөдөлмөрөөс илүү ачаалалтай гэж бодож байна. Тийм болхоор яаж ч бодсон ТҮК биш ээ. Хогны тухайд бол УБ маань арай л дэндүү байна даа. Би ч хааяа хувь нэмэр оруулчихдаг л даа :-P

pugo April 2, 2009 at 8:20 PM  

shin niitlel ntr hii l dee yahgad bgan

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP