Золжаргал.С. Powered by Blogger.

Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтын тоо баримтууд

Friday, December 18, 2009


Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд энэ сарын 8-нд өндөрлөж шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорсон. Ингээд хэсгийн тоглолтуудтай холбоотой хамгийн хамгийн-ийг хүргэе.


Хамгийн их оноо авсан баг: Францын Бордо. Тэд 5 хожиж, 1тэнцэж, ганч хожигдоогүй.16 оноотой.

Хамгийн бага оноо авсан баг: Maccabi Haifa FC /Израйл/ and Debreceni VSC /Унгар/. Тэд ганц ч оноо аваагүй буюу 6 тоглохдоо 6 хожигдсон. Энэ нь Аваргуудын лигийн түүхэнд оноо авч чадалгүй мултарсан 9 болон 10 дахь баг болон бүртгэгдэж байгаан байна.

Хамгийн их гоол алдсан баг: Мөн л Унгарын Debrecen. Тэд хаалгандаа 19 гоол алдаж анти амжилттай зэрэгцсэн.

Хамгийн бага гоол алдсан баг: Францын Бордо. Тэд 6 тоглолтонд ердөө 2 гоол алджээ.

Мэргэн бууч: Риал Мадрид багын хагас хамгаалагч К.Роналдо 6 гоолтойгоор тасархай тэргүүлж байна.

Оновчтой дамжуулалтаар Luis Fabiano (Sevilla FC), Tomбš Necid (PFC CSKA Moskva), Juan Vargas (Fiorentina), Wendel (Bordeaux) нар адилхан 4 дамжуулалттай.

Хамгийн их буюу 14 удаа Милан багийн довтлогч Ф.Инзагги отон тоглолтонд оржээ.

29 удаа Ювентус багийн хагас хамгаалагч Диего бусад тоглогч дээр алдаа гаргажээ.

31 удаа Атлетико Мадрид багийн довтлогч Д.Форлан хаалгаруу цохисон нь тэргүүлэх үзүүлэлт. Дээрх 31 цохилтын 16 нь хаалгаа оносон.

Барселона баг тоглолтын турш бөмбөгийг 69%-тай бөмбөг эзэмшдэг нь бусад ямар ч багаас илүү дүн юм. 2-рт Ливерпүүл клуб 59%-тайгаар оржээ.

Fiorentina and Bordeaux клубууд хамгийн их дараалж хожсон багууд. Тэд 1-р тойрогт оноо алдсанаас хойш 5 дараалж хожжээ.

1 сэтгэгдэл:

pugo January 6, 2010 at 2:45 AM  

ер нь энэ булан их сонин юмаа ход ход

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP