3 нар мандлаа, газар хөдөллөө, харин дараа нь....
Saturday, January 9, 2010
Өнөөдөр буюу 2010 оны 1 сарын 9-ний өдрийн 15:15 цагт Монгол улсын нийслэл Улаанбаатарт газар хөдөллөө. Сансар, 40 50н мянгат, Төмөр зам, 1-р хороолол гээд л УБ хотийн бүх л газар т газар хөдөлсөн мэдээ интернэтээр нэг тарав.
Өчигдөр буюу 1 сарын 8-нд Дархан хотод байгалийн сонин үзэгдэл болох 3 нар мандсан тохиолдол буюу нар чихлэх хэмээх үзэгдэл гарсан. Хөдөөний зарим нэг "юм мэддэг" иргэд ийм юм болж л байдаг юм. Зүгээр гэх зэргийн зүйл ярьж л байна гэсэн.
Би гэж нэг хүн дотроо сүүлийн үед нэг юм боддог болчоод байна. / Сүүлийн үе гэж яг одооноос бүр их/. Энэнд бас саяхан 2012 хэмээх кино үзсэн маань ч нөлөөлөөд байгаа байх. Гэтэл сүүлийн хэд хоногт ар араасаа цувран ирж буй байгалийн сонин үзэгдэл, сүүлийн 30 жилд байгаагүй их хүйтрэлт гээд л байгаль дэлхий маань сүйрэх шатандаа орж байгаа юм биш биз гэсэн айдас өөрийн эрхгүй төрөөд байна.
Энэтхэгт асар их хүйтрэлт болж хүнийн амь эрсдэж байна, өчигдөр л гэхэд Их Британид -25С-т хүрч хүйтрэн 6 хүн нас барлаа гэх мэтчилэн дэлхийн өнцөг булан бүрт байгаль дэлхий маань аюулын дохио өгөөд байх шиг.
Зэ тэгээд юу болохыг харж л байя... Ядаж байхад энэ утаагээ.... УБ-т амьдрахад үнэхээр хэцүү байна шүү.
Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр нэг сайхан амьдрах юм сан даа гэж..................
Дарханд болсон "нар чихлэх" үзэгдлийн видео бичлэг
1 сэтгэгдэл:
mani n ch gsn joohon evguirheel bn. genet gazar hodlool dooroos n haluun lav ursaad iruul yaana ...
Post a Comment