Золжаргал.С. Powered by Blogger.

Өглөөний санамж

Saturday, April 10, 2010

Анх ЕБС-ийн 4-р ангиасаа эхлэн өглөө 8с хичээлд явж эхэлсэн санагдаж байна. Тэр үеэс л өглөө босоход хамгийн түрүүнд намайг угтдаг зүйл нь "шугамын радио"-гоор явдаг тэрхүү Өглөөний санамж байсан юм. Сүүлд "шугамын радио"-гүй болсон буюу 10-р анги хүртлээ өглөө болгон сонсож, их ч зүйлийг ухааран мэдэж аван, энийг л сонсоод гарахад ажил төрөл бүтээд байгаа юм шиг санагддаг байсан. Сүүлийн 4 гаруй жил сонсоогүй байж байгаад сая интернетээр хэсэж яваад уншсан чинь их сайхан санагдлаа. Одоо гэртээ радиотой бол өглөө болгон сонсож байгаарай гэж хүсье :P


Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

2 сэтгэгдэл:

someone,  April 13, 2010 at 5:45 PM  

Хэхэ ямар хөөрхөн бичлэг вэ... Манай ээж надад энэ шүлгийг өглөө бүр уншиж бодож бай гээд л мөн ч их цээжлүүлэх гэж үзэж тардаг байсан үе маань санаанд орчлоо. Сайхан дурсамжийг сэргээсэн бичлэг тавьсанд гялаалаа:)

Anonymous,  April 15, 2010 at 6:16 PM  

neeree 10-n jild b.san ue sanaand orchloo, odoo daanch sonsiyo gehnee radio alga daa. enenii bichleg ni b.san bol goyo baihgui yu te

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP