Амьдралын харгуй
Sunday, October 24, 2010
Уртын урт зам зурайна
Урд ч хойно ч зам зурайна
Уул давж, усыг гаталсан зам зурайна
Учрах газар цэнхэртэн зам зурайна
Унтаад хоцрох юм бол
Уулзах газрын бараа балартана
Ууж суугаад үлдэх аваас
Улаан шороогоор шуурч үл үзэгдэнэ
Уймрах, гутрахын мөчид
Урдах зам хагдарч бутарна
Уйлж гэмшихийн цагт
Улангассан ширүүн аадар цутгана
Ухаантайсан явахын цагт
Урсгал усан дээр гүүр харагдана
Уянга дуугаа сэтгэлдээ хөглөхөд
Учиртайхан харц өөдөөс мишээн угтана
Уярч, омогшин зоригжиход
Урдах сүрлэг уулс дов болж үзэгдэнэ
Улс олонтой эвлэлдэн нэгдэхэд
Уулзварын тэртээгээс хүрэх газар ойртон харагдана
Уртын урт зам зурайна
Урд ч хойно ч зам зурайна
Уул давж, усыг гаталсан зам зурайна
Учрах газар цэнхэртэн зам зурайна
Уртын урт зам зурайна...
2 сэтгэгдэл:
wow, yamar dajgui bichee ve...
estoo unen shuu .saihan bichsen bn
Post a Comment