Золжаргал.С. Powered by Blogger.

Сэтгэл

Wednesday, July 13, 2011

Хаая хаая,,,, блогтоо бичлэг нэмэх гэсээр байтал шинэ улирал эхлээд одоо бараг дуусах нь... Гэхдээ дээрээс хойш бичнэ гээд байсан сэдвээрээ бичих гээд өөрийгөө яг "поост" хийдэг дээр нь тавьчихаад сууж байна.
За нэг хэсэг "Сэтгэл хэмээх эрхтэнд зориулав" гэсэн үг моодонд оров. Яахав киноны сурталчилгааны ачаар л хүмүүсийн аманд орсон хэрэг. Гэхдээ би бодсон,,, их удаан бодсон,,, лав нэг шөнө бүтэн бодсон,,, үгүй нилээд олон өдөр шөнө бодсон,,,, Тэгсэн яасан байхнуу,,,, би ойлгосон... Сэтгэл гэдэг чинь эрхтэн биш юм байна...

Хүний хамгийн чухал эрхтэн болох тархи, зүрх зэргийг чинь хүртэл шилжүүлээд байнаштэээ цаана чинь айлын хүүхдүүд. Эрхтэн л юм чинь сэтгэлийг за шилжүүлчье... Болохгүй л байгаа биз,,,
Заза ингээд л эрхтэн биш нь батлагдлаа ;P 
Ийм тэнэг юм л бичих гэж өдөржин, шөнөжин би бодож суугаагүйлд.... Хүний биед байгаа хамгийн эмзэг зүйл бол өнөөх сэтгэл гэдэг чинь юм байна, тэгээд дээрээс нь хийсвэр эд. Бас тэгээд болоогүй хамгийн холбиромтгой (яг л мөнгөн ус газар явуулж байгаа юм шиг), хаашаа ч шилжиж магадгүй хачин зүйл. 
Сэтгэл байвал сэрээгээр шөл уунаа гэж.... Сэтгэл л байвал нээрээ хүн юуг ч хийж чаддаг л байхгүй юу (аймар загнах гэж байгаа юм шиг биччлээ, гэхдээ үнэн л юм чинь). 
Сэтгэл гээч нь нэг л зүйлээр хооллодог. Яахав заримдаа ганц нэг өөр зүйлээр орлуулж болдог. Гэхдээ л тэр үндсэн "хоол" нь байхгүй бол хол явахгүй, эзэн нь улам л дорддог. Тэр нэг зүйл нь яахын аргагүй ХАЙР. Өгч байгаа хайр байна уу, авч байгаа хайр байна уу хамаагүй,,,, хайр хэмээгч нь байсан цагт л сэтгэл баяр бахдалаар дүүрэн, гэдэс цатгалан байдаг.
Бас сэтгэл цангадаг. Гэхдээ гаднаас шингэн зүйл нэхдэггүй.  Өөрөө үйлдвэрлэдэг... Тэр нь бол НУЛИМС. Тиймээ, сэтгэл уйлдаг. Сэтгэл цангах олон шалтгаан байдаг.... Өнөөх хайр нь алга болвол, бүтэлгүйтвэл, сэтгэл сэмэрвэл (ухаандаа эрхтэн байсансан бол гэмтвэл) гээд л олон шалтгаантай. Харин цангааг нь байнгын тайлаад байж болохгүй, ганц удаа л тэр НУЛИМСыг нь өгөх хэрэгтэй. Тэгж чадвал сэтгэл, нулимс 2 чиний нүдийг угаагаад орчлон ертөнцийг чи шинээр, арай өөр талаас нь харж чадна. Эсрэгээрээ байнга өгвөл чиний нүдийг таглаад л, таглаад л эцэстээ юуг ч харах нөхцөлгүй болно.
За за бичээд л байвал бичээд байх юм шиг байна. Ингээд дуусгъя... 
Нэг найзынхаа хэлсэн үгэнд би дуртай, одоо хүртэл мартдаггүй. 
"СЭТГЭЛ БАЙВАЛ БҮХ ЮМ БОЛНО" гэж.... Би ч тэгж л боддог...

За харин тануус юу гэж бодож байна. Сэтгэл гэж яг юу вэ?. Эсвэл нээрэн л эрхтэн юм уу???

5 сэтгэгдэл:

Сиииикэйййййй,  July 20, 2011 at 9:04 PM  

Догь бичсэн бна !! СYYлийн Yед ч сэтгэл бвал савхаар цай уудаг болсон ш дээ хQ. ;))

Anonymous,  July 21, 2011 at 12:32 PM  

gogo dr bas blog hotoldoguu iim yum bas bichsen bsan.

Золжаргал July 22, 2011 at 10:59 AM  

гөүгөү дээр бичдэггүй ээ

Х.ЧОЙДОГЖАМЦ September 17, 2011 at 12:48 PM  

Setgel hemeeh erhten. Neeree manaihan jaahan tuilshramtgai shu hehe. Uul ni setgel gdg zuilee l tdotgoj gargahiin tuld ingej bichsn bh l da. Gehde tsag uye sn bdj bichih yostoi bsn bhaa

Anonymous,  November 10, 2011 at 5:55 PM  

Харин миний сонсноор бол сэтгэлээс ангижрахыг гэгээрэл гэдэг гэж ихэнх шашинд илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлвэл биднийг хамгийн их төөрөгдөлд оруулж байда, зовоож байдаг зүйл бол сэтгэл. Хүн сэтгэлийнхээ эрхшээлд орсон үедээ төөрөгдөл дунд зовсоор байх болно. Харин хайр бол зүрхний хийдэг зүйл. Сэтгэл чамайг өөрийнхөө эрхшээлд оруулахын тулд зүрхнээс чинь бий болсон хайрыг өөрийн болгож ашиглахыг оролддог. Тиймээс хүн сэтгэл, нүд, мэдэрхүй алингүйгээр нь ч бус зүрхээрээ дурладаг.

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP