Хаалга тогшино!!!
Friday, May 22, 2009
Өнөөх айхтар 800 онооны чинь шалгалтыг өгчихөөл, хариу нь гарах үед хөл гөзөр хүрэхгүй баярлан, СЭЗДС-д орохоор боллоо хэмээн бахархан, хичээлийн эхний өдрүүдэд хичээл сонголтоо хийх гэж будлин, сургуультайгаа танилцах гэж тэвдэн явж байсан үе саяхан санагдана.
Гэтэл одоо би гэдэг хүн чинь дээд сургуулийн I курсыг төгсөх гээд явж байна. Шинэ оюутан болсон хичээлийн жил урьд өмнө тохиож байгаагүйгээр хурдан өнгөрлөө гэж... Намрын налгар өдрүүд, өвлийн хахир өдрүүд, хаврын хавсрагатай өдрүүд нүд ирмэх зуур л өнгөрөн, одоо зуны аагим өдрүүд эхлэх гэж байна.....
Оюутан боллоо, шинэ найзуудтай боллоо, нийгэмд арай өөр түвшин, статусын хүрээнд оролцох боллоо гээд энэ нэг жилийн хугацаанд үнэхээр дэвшилттэй олон зүйл амьдралд тохиолоо...
Нэг л их "завгүй" хүн явсаар байтал, I курсийн эцсийн шалгалтууд аль хэдийн хаяанд ирэн, хаалга тогшиж байна. Энэ гайхалтай нэг жилийн хугацаанд сурсан бүх зүйлээ л одоо шалгуулна, Дараа жил II, тээд дараа нь III IV гэсээр дахиа л өөр орчинд орох цаг мөч удахгүй ирнэ.....
Энэ эрчээрээ цаашдаа яваад байна даа гэж....
"Амьдралын их далайруугаа шувууд нисэн одлоо"
8 сэтгэгдэл:
үнэхээр хурдан өнгөрч байна шүү.саяхан л танилцах хичээлд сууж байсан санагдана...маргааш гэхэд төгсөх болцон байх вий дээ.arctic
arctic та хоёр сургуулийн үүдний сандал дээр суугаад 2ланг нь танилцуулж байсан үе ёстой л саяхан байна шүү хэхэ. Хурдан юмаааа.... :( pugo
Хэхэ. 1-р курс ч бас дурсамж ихтэй шүү. Хичээл сонгохоос эхлээд л. Яг үнэндээ анх сургуульд ороод хичээл эхэлсэн эхний хэдэн долоо хоног их муухай байсаншд. Хүүхдүүд өөр хоорондоо нэг л тийм муухай харьцах нь ч юу юм, нэг тийм сонин байдаг байсан. Гэхдээ удалгүй хоорондоо сайн танилцаад эхлэхээр гоё болсон л доо. Хэхэ. /дороо хэд эргэчихэв дээ/...
... Бидэнд сурч мэдэх юм их байна даа. За сураад байгаарай. Ханаж болохгүй, цадаж болохгүй нэг л зүйл байдаг. Тэр бол "СУРАХ" юм шүү. Хэхэ.
ok. Сураад л байна даа хэхэ
Хэхэ Иб Ич 2бас 315 д анх танилцаж байсан үеээ саначлаа ингээд бодход өчигдөрхөн юм шиг санагдана... Тэхдээ өнгөрсөн жил арай л дэндүү задгай явчих шиг санагдлаа ер нь бүгдээрээ. Ирэх жилүүдэд илүү их зүйлийг хийхгүй бол үл болно хэмээн бодож байна.
Хийх зүйл их байна Одоо дөнгөж 18тай
Хүссэн зүйл минь биелэнэ учир нь МОНГОЛ хүний хийморьтой...(иш татав)
санал нэг байна ск..... Сүүлийн мөр нь их гоё мөр шүү. Монгол хүний хийморьтой гэж......
haha, 1 jil ch hurdan bailaa. amralt ch ehellee. za tgd tsaashdiin surlaga hodolmort chin amjilt!
Sanasan buhendee hurch sarvaisan buhnee avaarai!!
өөааш их баярлалаа!!!
хичээнээ :)
Post a Comment