Золжаргал.С. Powered by Blogger.

Бодрол...

Monday, May 25, 2009


Дэлхийн ямар ч орны эдийн засгийн хувьд уналтгүй байнгын өсөлттэй, эсвэл байнгын уналттай, өсөлтгүй байна гэж байдаггүй билээ. Үргэлжийн зун гэж байдаггүйн адил нэг хэсэг тухайн орны эдийн засаг өсөлттэй байлаа гэхэд уналтанд орох үе хэзээ нэгэн цагт заавал ирдэг. Тэрхүү уналт, сэргэлтийн үе буюу эдийн засгийн мөялөгөө зөв, бодитой тооцоолж чадсан улс орны хувьд эдийн засгийн асар том хямрал боллоо гэхэд бэлтгэлтэй байж чадна.
Дөнгөж 2сая 700 мянган хүн амтай манай улс ажилгүйдлийн түвшнээ ч үнэн бодитой байдлаар тооцоолж чаддаггүй.
Жил бүрийн статистикийн эмхтгэл дээр ажилгүйдлийн түвшин ойролцоогоор 2.8%-3.8%-тай гэж гардаг. Энэ нь монгол улсын хүн амын 75000-103000-нь л ажилгүй байна гэсэн үг.Энэ нь бодит байдлаас хол зөрөөтэй тоо баримт гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл билээ.
Инфляци нь эдийн засгийн мөчлөгийн эерэгээр, ажилгүйдэл нь эдийн засгийн мөчлөгөөс сөргөөр өөрчлөгддөг. Иймд ажилгүйдлээ зөв тооцоолж чадсан цагт эдийн засгийн мөчлөгөө яг таг зөв тооцоолж чаддаггүй юмаа гэхэд потенциал үйлдвэрлэлээсээ манай улс хэр хоцорч байна, хэр их илүүдэж байна гэдгийг хялбархан мэдэж болно.
Эцэст нь эдийн засгийн мөчлөгийг тооцоход гол шаардлагатай үзүүлэлтүүдийн нэг болох ажилгүйдлийн түвшнээ бодитойгоор тооцоолж чадахгүй байхад эдийн засгийн мөчлөгийг үнэн зөв тооцоолно гэдэгт итгэхэд тун бэрх юм. Хэрэв эдийн засгийн мөчлөгөө зөв тооцоолж чадсан бол одоо үргэлжилж буй дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад тийм ч хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй ч байсан юм билүү....

1 сэтгэгдэл:

Anonymous,  June 13, 2009 at 7:45 PM  

ezo-n angi gesendee oor yum aa

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP