Золжаргал.С. Powered by Blogger.

7 сарын 1-нийг өөр өнцгөөс

Thursday, November 26, 2009


XVII зуунаас эхэлсэн Манжийн дарлал,1937 оны "Их хэлмэгдүүлэлт", 1945 оны "Халх голын дайн" гээл Монгол улсын маань түүүхэнд хар толбо үлдээсэн үйл явдал цөөнгүй билээ. Шинэ мянган гарснаар хамгийн тодоор хар толбо үлдээсэн үйл явдал нь 2008 оны 7 сарын 1 юм.
5 сайхан хүний алтан амийг авч одож, хэдэн зуун иргэдийг гэмтээж, байшин барилга, машин техник гээл олон зүйлийг сүйтгэсэн энэхүү гол хөшүүрэг нь "монгол улсын иргэд" билээ.
Энэхүү хар өдрийн муу талыг дурьдаад дуусашгүй, хүн болгон л ам булаалдан ярьдаг боловч сайн талыг нь сөхөн дэлгэж ирсэн хүн ховор бизээ...

Дээрх үйлд явдлыг дахин болоосой гэсэндээ биш өөрт төрсөн гэгээлэг зүйлийг эндээс харж энэхүү нийтлэлээ бичихийг зорьлоо.
Монголчууд биднийг үхэр шиг зөрүүд, махран зүтгэдэг, багийн ажиллагаа зэргийг мэддэггүй гэгчээр дэлхий даяар ярьдаг. 7 сарын 1-ний үйл явдал Монгол хүн гэдэг хамтарч, ямар нэгэн зорилгын төлөө нэгдэж чадвал юу ч хийж болохыг харуулсан. МАХН-н байрны өмнө цугласан хэдэн мянган хүн өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө хэрхэн тэмцэж байгааг Монголын бүх иргэд харсан.
Нэгэн итгэл, сэтгэлээр шамдан ажиллаж, хөдөлмөрлөвөл 5 хүнтэй сагсан бөмбөгийн баг маань дэлхийн дэвжээнд амжилт гаргаж, УИХ-н маань гаргасан шийдвэр бодитой, зөв байдлаар ард иргэдэд хүрээд зогсохгүй, 2хон сая хүнтэй Монгол улс маань Хужаа нарын халдлагаас ч өөрсдийгөө хамгаалж чадна гэдгийг 7 сарын 1 бидэнд харуулж чадсан билээ.
Аливаа зүйл сайн, муу сүлэлдэн байдаг. Сайнгүй муу, муугүй сайн гэж энэ орчлон ертөнц дээр нэгээхэн ч үгүй билээ.
Олон хүүхдийг аав ээжгүй болгож уйлуулж хоцроосон, олон эцэг, эхийг элгий нь дэвтүүлэх үргүй болгосон 7 сарын 1-ний хар өдрийн нэгээхэн ч гэсэн сайн талыг харж, бид нэгэн хүсэл зорилгын дор нэгдэж чадвал, юуг ч бүтээж болохыг Монгол түмэндээ харуулахыг зорьлоо.

3 сэтгэгдэл:

pugo November 26, 2009 at 2:51 AM  

Ер нь бодож байгаагүй л юм байна. Сайхан нийтлэл болжээ.

Номун Бөх-Очирын November 26, 2009 at 3:51 PM  

1945 оны дайныг жоохон андуурсныг эс тооцвол тач нийтлэл болжээ.

Zoljargal November 26, 2009 at 4:17 PM  

1945 оны дайнд хэдэн аавын хөвгүүд амь үрэгдсэнийг тоочоод барахгүй биз ээ
яалтч үгүй "хар өдөр" хэхэ

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP