Золжаргал.С. Powered by Blogger.

Монголын бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлага

Thursday, November 26, 2009


Хүнд хэрэгтэй ямар нэг зүйл хийхийг бизнес гэдэг. Тэгэхээр бизнесийн байгууллагын гол зорилго нь хүнд хэрэгтэй ямар нэг зүйлийг хийж, түүгээрээ хэрэглэгчдийг хангах явдал юм. Энэхүү зорилгоо биелүүэхэд маш олон төрлийн хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд бусдаас хамгийн онцгой, өвөрмөц нөлөөлөл нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй үйл явц нь билээ. Учир нь гэвэл тухайн байгууллагыг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээгүй байна гээд эрүүгийн буюу эрх зүйн хариуцлага хүлээлгэдэггүй бөгөөд гагцхүү ёс суртахууны ухамсар, ёс суртахууны зарчмуудаар хэмжигдэж байдаг зүйл юм.

Байгууллагын нийгмийн хариуцлагын талаар судлаачид хоёр үндсэн чиглэлийг баримталдаг. 1-рт Байгууллага ашиг хэдий чинээ их олно төдий чинээ нийгмийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчим бол 2-рх нь байгууллага нь эдийн засгийн шинжтэй хариуцлага хүлээхээс гадна өөрийн ажилтнуудаас авхуулаад хэрэглэгчид, тухайн улс орон, нийгмийн өмнө хариуцлага хүлэх ёстой гэсэн чиглэл юм.
Одоо дээрх хоёр чиглэлийн дагуу монголын бизнесийн байгууллагууд маань хэрхэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгааг сийрүүлэн бичье.
Хэн их хөрөнгөтэй, хэн зэх зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа нь нийгмийн хариуцлагыг илүү хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмыг монголын бизнесийн байгууллагууд маань сайн хэрэгжүүлж байгаа билээ. Тус тусын салбартаа томоохонд тооцогдох Мобиком, АПУ, Голомт банк, МСS гэх мэтчилэн нийгмийн хариуцлагаа эдийн засгийн хувьд сайн гүйцэтгэж байгаа байгууллагууд маш олон байна. Энэхүү явуулж буй үйл ажиллагааныхаа хирээр ашиг орлого нь нэмэгдэх нь дамжиггүй юм. Тиймээс дээрх байгууллагууд маань урлаг спорт, ниймийн халамж, сурлаг хөдөлмөр гээд л маш олон төрлийн үйл ажиллагаануудад тусламжийн гараа сунгаж байгаа билээ.
Байгууллагын үйл ажиллагааны эцсийн зорилго нь ашиг олохоос гадна өөрийн ард түмэн, улс орныхоо өмнө хариуцлага хүлээх явдал байдаг. Гэтэл өнөө үеийн монгол улсын бизнесийн байгууллагууд маань ашиг олохыг энэ тэргүүндээ тавьж, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээх хариуцлагаа умартаад байх шиг. Уул уурхайн компаниуд улсын төсвийн дийлэнхийг бүртүүлдэг сайн талтай боловч нөгөө талаар байгаль эхийг маань юу ч үгүй сүйтгэж байгаа нь нэн харамсалтай.
Хэрэвзээ алтыг нь аваад, авдрыг нь хаяхын үлгэрээр биш байгалиа нөхөн сэргээгээд ажилласан бол улс, ард түмнийхээ өмнө хүлээх нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлээд зогсохгүй, хичнээн олон гол мөрөн, булаг шандыг ширгээлгүй авч үлдэх боломжтой байсан нь мэдээжийн хэрэг юм. Энэ бүгдийг зөрчөөд ажиллаж байгаа нь байгууллагын удирдах албан тушаалтнуудын ёс суртахуунгүй байдлын томоохон жишээ билээ.
Мөн нөгөөтэйгүүр “хэрэглэгч та хаан” гэсэн сүржин нэртэй, бараг хэрэгжихээ больсон уриа юм. Үнэн хэрэгтээ бол бизнесийн байгууллагын хэрэглэгч гэдэг нь тухайн бизнес эрхлэгчдийн гол тулгуур нь болдог билээ. Хэрэглэгчгүй бизнес хэзээ ч амжилтанд хүрэхгүй нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гэтэл монголын бизнесийн байгууллагууд маань ашиг олж л байвал өөрсдийн хамгийн үнэтэй, эрхэм зүйл болох хэрэглэгчдээ хүртэл хохироож байна. Этилийн спирттэй архи, өттэй гурил, хөгцөрсөн нарийн боов, тунадас үүссэн чимсний чанамал гээд л бизнесийн байгууллагуудын хэрэглэгчдээ хохироосон ёс суртахуунгүй үйлдлүүдийг дурьдаад дурьдаад дуусашгүй.
Юм нэгээс эхэлдэг гэдэг бизнес дөнгөж бизнесээ эхэлж байгаа байгууллагууд л нийгмийн хариуцлагаа алхам тутамдаа хэрэгжүүлээд ажилласан бол өнөөгийн монголын нийгэм ямар ч хүнсний аюулгүй байдлын баталгаагүй болохгүй байсан бизээ.
Дээрх дурьдсан баримтуудыг дүгнээд үзэхэд Монголын бизнесийн байгуулагуудын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх байдал нь хэтэрхий нэг чиглэлрүүгээ хазайсан нь илт байна. Хэн их ашиг олно, тэр байгууллага л нийгмийн хариуцлагааа сайн хэрэгжүүүлэх ёстой гэсэн хандалгаыг эвдэж, хамгийн чухал нийгмийн хариуцлагын төрөл болох төр улс, ард түмэнрүүгээ чиглэсэн бодлого явуулах нь зүй ёсны хэрэг болоод байна. Хэрэв ингэж чадсан цагт төр улс маань амар амгалан, хэрэглэгч ард түмэн эрүүл энх тунх амьдрах нөхцөл бүрдэх билээ.
Жич: Миний бичсэн эсээнүүдийн оршил хэсэг нь нэг л адилхан болоод байх юм :)

3 сэтгэгдэл:

Anonymous,  December 31, 2009 at 12:58 AM  

hereglegchdiin heregtsee shaardlagiig hanagdag ymaa ho. durgui bval ene commentiig ustgaj bolno shuu za. hereglegchdiig hangana gedeg unendee mash utgagui oguulber bna.

Anonymous,  December 31, 2009 at 1:01 AM  

dajgui shuu...
ghdee l sain suraltsah heregtei. minii bodloor chi iluu ih zuil unshih heregtei bololtoi.

Zoljargal December 31, 2009 at 11:18 AM  

Баярлалаа зөвлөгөө өгсөнд
хэрэглэгчдийн хангах................хэхэ

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP