Золжаргал.С. Powered by Blogger.

Найз....

Tuesday, January 26, 2010

















Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв зэрэг зүйр үг, Алтан түлхүүрийг хэрвээ олвол хамгийн түрүүнд найздаа өгнө гэдэг Амны хишигтэй сайхан үгэнд чинь бид итгэдэг гээд л найз нөхдийг магтсан дуу шүлэг захаасаа авахуулаад л зөндөө байна. Бодоод байхаар найз гэж яг юу юм бэ???

Хамгийн эхлээд шинжлэх ухаанч талаас буюу Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толиос харвал "дотно хүн; үзэл санаа, үйл ажил, аж амьдрал зэргээр ойрхны хүн" гэж тайлбарласан байх юм. Тиймээ найз гэдэг нь таны хамгийн ойр хүн /хүмүүс/ юм.
"Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв" гэсэн зүйр үгийг аваад үзье. Би л лав хувьдаа энэ зүйр үгтэй төдийлөн санаа нийлдэгүй. Хий хоосон худлаа найзын нэр зүүсэн "зуун" найзаар хүн яах юм бэ?, тооны араас хөөцөлдөөл юунд хүрэх юм бэ.
Өнөөх сайхан өөрсдийгөө "алт" шиг найзууд гэдэг зуун найзуудаас чинь таныг зовж зүдрээд, ядарч байхад тэвнээр тусалчих хүн хэд олдох бол???? Өөрт учирсан зовлон, шаналалаа хүмүүс ойр дотныхоо хүмүүст л яридаг. Ойр дотны хүмүүүс гэдэгт шинжлэх ухаанч талаас ч бодсон, хар ухаанаар ч үзсэн найз гэсэн бүлэг хүмүүс заавал орно. Та тэрхүү сэтгэлээ бөгшүүлээд байгаа, хэн нэгэнд яримаар санагдаад байж суух газраа олохгүй байгаа зүйлээ найзууддаа л ярина. Гэхдээ хэн ч тэр олон "зуун" найздаа энэ бүхнээ ярихгүй нь лавтай.
Эндээс нэг дүгнэлтэнд хүрэхэд найз гэдэг үгний утга, агууллагт нийцэхгүй тийм олон хоосон найзуудаар хүмүүн бид нар яах билээ. Өнөөх хүмүүсийн хэлдэг шиг "алт шиг сайхан найз", "шороо идэж өссөн" чанартай хэдэн найзтай байхад л та харин ч амьдралдаа өөдрөг сэтгэлээр хандан, сэтгэл хангалуун байх боломжтой болов уу.
Мөнгө бол юу ч биш гэдэг хүмүүс маш их, тэрний оронд хайр сэтгэл, бие биенээ гэх сэтгэл байхад бүх юм болно гэсэн үзэлтэй хүмүүс байдаг. Гэхдээ би гашуун ч гэсэн үнэн зүйлийг хэлж чадна. Мөнгөгүй бол энэ хатуу ширүүн амьдралд та хэн ч биш болно. Хоосон хайр сэтгэлээр юу хийх юм бэ. Ийм нийгэмд л бид амьдарч байгаа учраас мөнгө бол зайлшгүй хэрэгцээт зүйл болоод байна.
Сүүлд нь хэлэхэд Зуун төгрөгтөй явахгүй ч гэсэн 10 сайхан чанартай найзтай яваад, 90 төгрөгөө өөртөй хадгалаарай гэж хэлье даа.
Жоохон ууртай байх үедээ үүнийг бичлээ... Зүгээр л бодсон бүх зүйлээ бичлээ... Дараа уншихад инээд хүрч магадгүй л юм. Гэхдээ энэ цаг үед яг тохирсон зүйл бичиж, одоо л нэг юм сэтгэл санаа минь амарч байна.
Харин таны бодлоор найз гэж?????????

18 сэтгэгдэл:

Anonymous,  January 27, 2010 at 1:08 AM  

миний найзууд хэр зэрэг вэ гэж бодохын сацуу чи өөрөө хэр сайн найз вэ гэдгээ бодоход буруудахгүй болвуу.аливаа хүнд хэр зэрэг сэтгэлээсээ хандаж чадна төдий чинээ бусдад хүндлэгдэнэ л гэж би боддог.харин мөнгийг бол хэрэглээ гэсэн үүднээс зөв харьцаж байх нь дээр байх.мөнгийг хэт шүтэхгүй хэт орхилгүй явбал гүйцээ.arctic

Золжаргал January 27, 2010 at 1:12 AM  

ай их үнэн үг хэлжээ.
өнөөгийн нийгэмд юм болгон мөнгөний дор сөхөрч байгаа нь туйлын харамсалтай...

Anonymous,  January 27, 2010 at 1:29 AM  

хэхэ энэ үзэлд л бид хэтэрхий итгээд байгаа бус уу.өөрсдийн хүчинд итгээд мэдлэг чадвартай бол мөнгө бидний өмнө сөхрөх байх.бид(би ч бас)бүх зүйлийг шүүмжлэх сэтгэлгээгээ хаях нь зүйтэй.заз баахан дэмий цэцэрхэв.уучилна биз хэхэ.arctic

Anonymous,  January 27, 2010 at 1:40 AM  

ih l bodoj yvdag sedviin talar bichsen bh chin ve... Hun gdg chin 1 l amidrah nasandaa olon naiz nohodtei bj bololgui l yaahav. Gagtshuu teden dundas delhii sonohod chinii hajuud bhku ch gsn chuham l chmg geh chinii sn saihnii tuluu gdg humuun g olj avah(harah) ni chuhal ym shik ee. Minii bodloor ter olj avsan huniige sain(dotnii) nz gj nerleed SAVE l chih heregtei hehe, td l ter olon setgel n gun deh asuudluudaa huvaaltsah hregtei dee. Gagtshuu tsag hugatsaa buhen g haruulna gdg ugiig oird ih saishaagad bgaa yaag unen ug blee. Bas ooriin tus g urid og hunii tus g suuld av etr gd ug bdag daa. . . 8) ck

pugo January 27, 2010 at 2:10 AM  

gue yaltchgui olon nztai bh ni heregtei gehdee teden dundaa chanartai nzuudaa chuhalchlaad l yawjii. busad ni bol yahaw de tgd l yawj l bna biz hahaha. mungu bol yahaw de tgjitel boliish :)) nziin too ch chuhal chanar ni ch chuhal shuu!!! :P

Золжаргал January 27, 2010 at 8:48 AM  

3 nziinhaa bichsenees ih zuiliig oilgoj avlaa..
daraa tgj bgaad ih tungaaj bgaaad dahiad ene talaar nuhatstai bichneee

Anonymous,  January 27, 2010 at 11:44 AM  

Chi uneheer goy bichjee sanal niilj bn shuu. Yagaad ch yum namaig nz nz geh zondoo olon humuus bdag bolowch bi hezee ch hen negend chin setgelee yarih hun oldoggui n ih sonin. Bas ter mongonii tuhai asuudal. Bid nar omnoh niigemd amidarch bsan bol mungu yu ch bish gj bas yarij bolohiin. Getel onoodriin bidnii amidarch bui niigem hun hichneen tiim baiy gd bid l hohirohoor tiim aimshigtai boltson bnshdee.

Золжаргал January 30, 2010 at 4:39 PM  

Minii niitleliig unshaj sanaa bodloo soliltsson chamd bayarlalaa

Anonymous,  September 7, 2010 at 6:18 PM  

Их ууртай байсан байх нь. Мөнгөнөөс найз нь хамаагүй илүү. Их мөнгөтэй байж олон сайн найз худалдаж авч чадахгүй болов уу

Anonymous,  November 14, 2010 at 2:02 PM  

ene bichleg ih taalagdlaa commentuud ch bas.ingeed haraad bval olon hunes olon sanaa garj irehnee.sanaa niiljina.hudlaa l manai nzyd geed 10 20n yumnuud bdag ni hudlaa ner todii.hamgin sain nz gj hamgiin sain sonsogch bdag gsn unen yum shige.minii huvid bol nda chanartai 5 nz bdag ter dundaa neg ni bol bur chanartai gants gehude.bas huniig hamgiin turund bish yuma gehed nziig ni bol terguun egneend l hardag da

Золжаргал November 14, 2010 at 2:40 PM  

Anonymous1-т: Аанхан таны зөв байх.

Anonymous2-т: Баярлалаа, "хамгийн сайн найз гэж хамгийн сайн сонсогч байдаг" гэсэн үг тань их таалагдлаа...

fR1eNdLy November 14, 2010 at 10:59 PM  

Найз, нөхөрлөл гэдэг хүмүүсийн хоорондын гүн итгэлцэл юм. Найзууд цаг хугацааны шалгуур доор бие биесээ ойлгон таньж, мэдэрч, харамгүй сэтгэлээр нэгийгээ дэмжин түшиж байдаг. Эргээд хариу тус нэхэхийн оронд найзынхаа ачийг санаж, нөхөрлөлөө хүндэлж явах нь хүмүүсийн хоорондын хамгийн эерэг холбоос. Анд нөхрөө хэмээн үзэж буй хүндээ итгэж, түүндээ аминчхан дотно харилцааг үүсгэн үнэлж байгаа хэрэг ч гэж ойлгож болох юм.

suulin anony,  November 15, 2010 at 11:39 PM  

denduu uran tsetsen ugeer bichxiima ene friendly.iim yum unshxAAR bur oilgohoo baichxiin :D

Anonymous,  January 10, 2011 at 10:53 PM  

Найз гэдэг үгийг зовлон жаргалаа ярилцдаг, бас хуваалцдаг дотно нэгэн гэдгээр төсөөлөхийг оролдож бас энэ ертөнцийн хамгийн бохир бөгөөд хүний сэтгэлд шавар шавахайд байрлах хамгийн балиар заваан ч хүмүүсийг боолчилж байдаг мөнгөтэй харьцуулаж байгаа үнэндээ найз гэдэг үгийг болон найзаа гэж үздэг нэгнээ доромжлосноос ялгаагүй болжээ гэж хэлмээр байна. Харин миний хувьд (би хэтэрхий хувиа хичээсэн хүн шиг санагдаж магадгүй ч)найз гэдэг хүн бол чиний амьдралын хүлээс болж байдаг. Магадгүй чиний хамгийн сайн найз чинь чиний зовлонг сонсож ойлгож, хуваалцаж, туслаж байгаа мэт боловч дотроо өөрт нь ийм явдал тохиолдоогүйд бурханд талархаж суудаг биз, харин чиний хувьд найзтайгаа жаргалаа хуваалцана гэдэг бол найзын чинь хувьд там байх болно. Эцсийн бүлэг чиний хамгийн сайн найз бол чи өөрөө байдаг. Хэрвээ чи ойлгож чадахгүй бол үргэлж найзынхаа боол нь байж бас тэдний хүслээр амьдрах хэрэгтэй болно. Хэн ч үүнийгээ мэддэггүй хамгийн харамсалтай. (Би өөрийгөө ч мэддэг гэж хэлэхгүй)Тиймээс анхнаасаа хэн нэгний хараат байхгүй байх нь чухал. Намайг гутранга үзэлтэй, найзыг эсэргүүцэгч, ганцаардмал амьтан гэж бодсны хэрэггүй. Надад сайн дотны гэж болох найз байдаг. Би түүнд талархаж бас бахархаж явдаг. Гэхдээ би түүний төлөө үхэж чадах ч амьдарч чадахгүй ...

Золжаргал January 11, 2011 at 7:35 PM  

Санал бодлоо солилцсонд баярлалаа.

Өөртэй тань санал нийлж байна. Мөнгө, найзыг харьцуулсан нь таалагдаагүй юм байна, уучилна биз.
Харин миний хувьд бол өнөө үед энэ 2 яагаад ч тустай байхаа больсон зүйлс мэт...

Түүний төлөө үхэж чадна гэдэг нь гайхалтай санагдлаа_ гайхмаар ч юм уу

Харин би найзынхаа төлөө амьдарч чадна, үхэж чадахгүй...

Anonymous,  January 12, 2011 at 10:34 PM  

Хэн нэгний төлөө амьдарлаа зориулна гэдэг гайхалтай сэтгэлийн тэнхээ шүү. Магадгүй төгс гэгээрэлд хүрсэн хүн л ингэж чадах гэж бодож байтал энгийн нэгэн тэгж чадах ажээ. Эсвэл чи энгийн нэгэн бус нууцлаг гэгээрэгч юмуу?
Мөнгө найз 2 салахаа болисон гэнээ. Хэрвээ тэр найз гэдэг хүн чинь мөнгөтэй холбогдож байгаа бол тэр чинь найз чинь биш юм бишүү. Бас үнэнийг хэлэхэд өнөө үед гэдэг үг чинь үнэндээ бүх л зууны турш бүх муухай бүхнийг хаацаалж, өмөөрч ирсэн үг. Энэ үгийг хэрэглэнэ гэдэг чинь хэтэрхий ,,,,, санагдаж байна.

Anonymous,  January 12, 2011 at 10:37 PM  

Хариултыг минь өөрийг тань доромжилж байна гэж ойлгох хэрэггүй шүү. Таньд өгч буй миний өчүүхэн хүндэтгэл талаас нь харахыг хүсч байна.

Золжаргал January 13, 2011 at 7:35 PM  

Бодол санаагаа хуваалцаж байгаад чинь үнэхээр баярлаж байна.

Бүхий л амьдралын турш найзынхаа төлөө бүхнээ зориулна гэсэн ерөнхий үгээр дээрхийг бичээгүй юм.
Найздаа хэзээд тусалж, дэмжиж явахыг хичээж амьдарна гэдэг утгаар л хэлсэн юм аа.

Найз, мөнгө 2г нэг зүйл мэт ойлгогдуулахаар бичсэн юм шиг байна. Үүнд хүлцэл өчье. Тэгж хэлэхийг хүсээгүй юм шүү

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP