Золжаргал.С. Powered by Blogger.

Та үүнийг мэдэх үү???

Thursday, February 4, 2010

Спортын ертөнц

-Дэлхий дээрх хамгийн олон тоглогчтой спорт бол загасчилал.
-1901 онд бокс албан ёсоор спортын төрөл болсон.
-Дэлхий дээр 100 сая гаран хүн ан хийх эрхтэй байдаг.
-Jean Genevieve Garnerin бол хамгийн анхны эмэгтэй шүхэрчин юм. Тэрээр 1799 онд агаарын бөмбөлгөнөөс үсэрч байжээ.
-Японы иргэн Junko Tabei нь Эверэстэд гарсан анхны эмэгтэй уулчин болж 1975 онд бүртгэгджээ.
-Олимпийн наадмаас хамгийн их медал авсан тамирчин бол ЗХУ-н гимнастикч Larissa Latynina юм. Тэрээр 1956-1964 оны хооронд 3 олимпийн наадмаас нийт 18 медал авчээ.

-Үндэсний бейсболын лигт хамгийн их бөмбөг гаргасан тамирчины алдарыг 7356 гаргалтаар Cy Young эзэмшдэг аж.
-Хамгийн анхны радиогоор дамжуулсан тэмцээн бол 1898 онд Их Британид болсон далбаат завины уралдаан байжээ.
-Хамгийн их үзэгчтэй спортын төрөл бол Олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ, Формула1-н уралдаан нар юм байна.
-Гимнастикийн спорт нь МЭӨ 900 онд Грект үүсчээ.
-Хамгийн анхны орчин үеийн олимпын наадам 1896 онд Грекийн Афин хотод болж байжээ. 311 эрэгтэй тамирчин оролцсон боловч нэг ч эмэгтэй тамирчин оролцоогүй.
-Michael Schumacher нь хамгийн өндөр орлоготой тамирчин байжээ. / Зар сурталчилгаа зэргээс олох орлогыг тооцолгүйгээр/
-Үндэсний бейсболын лигийн нэг баг улиралд дунджаар 850000 бөмбөг хэрэглэдэг.
-Талбайн теннисний Уимбледоны тэмцээнд 650 тоглолтонд 42000 теннисний бөмбөг хэрэглэжээ.
-Хөлбөмбөгийн бөмбөг 32 ширхэг нимгэн савхийг 642 оёдлоор оёсноор бүтдэг.
-Сагсанбөмбөгийн бөмбөгийг нийлэг материалаар хийдэг ажээ.
-Гольф нь саран дээр тоглогдсон цорын ганц спорт гэж бүртгэгдсэн байна. 1971 оны 2 сарын 6-нд Alan Shepard сарны гадаргуу дээр гольфийн бөмбөг цохиж байжээ.
-1895 онд АНУ-н иргэн William George Morgan воллейболын спортыг анх санаачилжээ.

Дараагийн дугаарт: "Хөгжмийн ертөнц"-н Талаар та үүнийг мэдэх үү???

4 сэтгэгдэл:

uundaa February 4, 2010 at 11:48 PM  

сонирхолтой блог байна шүү, байнга уншиж байх болноо..

Anonymous,  February 6, 2010 at 12:46 AM  

goyo blog b.na. yamar chigleleer surj bgan? IT bish te?

Золжаргал February 6, 2010 at 6:56 PM  

bayarlalaa bayarlalaaa :D
edin zasgiin chigleleer surj bgaa.
It bish bish
minii blogoor zochilj bgaarai

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP