Золжаргал.С. Powered by Blogger.

Та үүнийг мэдэхүү??? №2

Sunday, February 7, 2010

Хөгжмийн ертөнц.

-"Алтан диск" хэмээх өргөмжлөлийг хүртэхийн тулд Их Британид таны цомог 100,000 хувь, АНУ-д 500,000 хувь борлогдсон байх шаардлагатай.
-Телефон утас зохиогдсон жил буюу 1876 онд анх хөгжмийн ая телефон утсаар дамжсан.
-1980 онд анхны СД-г Филиппс, Сони компаниуд бүтээж байжээ.
-Жилд дунджаар 40 тэрбум дуу хууль бусаар интернэтээс татагддаг нь нийт дуу таталтын 90%-тай нь тэнцдэг ажээ.
-Хөгжмийн компаниуд 4 тэрбум долларыг онлайн салбараас олдог боловч, хууль бус таталтаас болж 40 тэрбум доллараа алддаг.

-Интернэтэд хууль бусаар дуу татах боломжгүй байсан үед шилдэг цомгууд 20 сая хувь борлогддог байсан бол, 2009 онд энэ тоо 5 сая болж буурчээ.
-Хамтлаг дуучдын СД болон хоосон буюу бланк СД-ны борлуулалт яг адил байдаг.
-Нийт СД-ны 1/3нь хуурамчаар бичэгдсэн СД байдаг байна.
-1954 онд Elvis presley-н Minneapolis дахь тоглолтыг хаах үеэрээ Al Dvorin "Ноёд хатагтай нараа Элвис энэхүү ордноос явсан. Баярлалаа. Сайхан амраарай" гэж хэлж байжээ.
-Elvis presley-н хобби нь тэмдэг цуглуулах байжээ. Тэрээр тоглолт хийсэн бүх хотынхоо цагдаагийн тэмдэгтэй.
-Elvis presley-н бас нэгэн хобби нь буу цуглуулах бөгөөд, 40 гаруй төрлийн буу байдаг байсан гэнэ.
-Алдарт "Duran Duran" хамтлаг өөрсдийн нэрээ Barbarella хэмээх киноны галзуу эрдэмтний нэрнээс анх бодож олжээ.
-1983 оны 8 сард Ангийн иргэн Peter Stewart шөнийн клубт 408 цагийн турш бүжиглэснээр рекорд тогтоосон байна.
-АНУ-д хамгийн их цомог нь борлогдсон хатлагаар The Beatles 106 саяаар ордог бол түүний араас Garth Brooks 92 саяар, Led Zeppelin 83 саяар, Elvis Presley 77 саяар, Eagles 65 сая хувь борлогдсноор удаалдаг байна. Дэлхий даяар алдарт The Beatles-н цомог 1 тэрбумаас илүү хувь борлогджээ.
-1959 оны 5 сарын 4-нд анхны Греммийн наадам болж байв.
-Анхны поп видео нь 1975 онд гарсан Queen хамтлагийн Bohemian Rhapsody байжээ.
-Paul McCartney-н зохиосон Тhe Beatles хамтлагийн “Martha My Dear” дуу нь түүний нохой Martha-н тухай байжээ.
-Аман хуур бол дэлхий дээр хамгийн их зарагдсан хөгжмийн зэмсэг.
-1937 онд анхны DJ ажилж байжээ.
-АНУ дэлхийн хөгжмийн зах зээлийн 31,3%-г эзэлдэг.
-ZZTOP хамтлагийн ганц сахалгүй гишүүний овог нь Beard /Сахал/ юм.
-Franz Schubert-н Die Forelle хэмээх бүтээлийн 6 хувилбар нь байдаг. Учир нь найзууд нь түүнээс хуулбараа өгөхийг хүсэхэ;, тэрээр санаж байгаагаа цаасан дээр дахин бичдэг байжээ.
-1997 онд Paul McCartney өөрийн өмнөх дээд амжилт болох 80 алтан дискний амжилтаа 81 болгож шинэчилжээ.
-ДВД нь СД-тэй адил 120мм-н диаметр, 1,2 мм-н зузаантай боловч СД-нээс 13 дахин илүү мэдээлэл хадгалж чадна.

2 сэтгэгдэл:

HERO February 8, 2010 at 12:40 AM  

Их сонирхолтой байлаа. Баярлалаа.

pugo February 11, 2010 at 4:39 AM  

Бас сонин л юм байна :)

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP