Золжаргал.С. Powered by Blogger.

Хайр...

Monday, March 8, 2010

Хүний хамгийн хүчтэй мэдрэмжийг хайр гэнээ гээд тодорхойлчвол яадаг бол??? Тиймээ миний хувьд хайр гэдэг агуа зүйлийг ганц өгүүлбэрээр, хамгийн товчоор тодорхойл гэвэл энэнээс сайн тодорхойлолтыг өгч чадахгүй л болов уу.
Хайр гэдэг зүйлийг биеээрээ амтлах, бусдад тараах ийм сайхан сэтгэлийн мэдрэмжийг бурхан хүмүүн бидэнд л гагцхүү харамгүй хайрласан билээ. Та амьтад хүртэл үр төлдөө хайртай болохоор л хөхүүлж өсгөж, түүнийхээ төлөө юугаас ч хийхээс буцдаггүй, тиймээс хүн гэлтгүй амьтад ч гэсэн хайр хэмээх агуа мэдрэмжийг мэдэрдэг гэж бодож байж болох юм. Амьтад өөрсдийн үр төлөөсөө өөр нялх зулзагыг хайрлан энхрийлж, цагаан сүүгээ хөхүүлэх болов уу, чонын сүрэг өнчин ишгийн хайрлан идэхгүй өршөөж чадах болов уу?
Хүн гэдэг байгал эхийн агуа бүтээл л ганцхан өөрийн үр хүүхдээс гадна хэдэн зуун балчир үрсийг хайрлаж, хайр хэмээх сэтгэлийн эрхэм чанарыг ямар нэгэн хэмжээ хязгааргүйгээр, хэзээ ч дуусахгүй арвин ихээр хүн болгонд өгч чаддаг.
Таны сэтгэлийн угаас гарч ирэх тэрхүү "мэдрэмжээ" та бусдад зориуллаа гээд та юуг ч алдахгүй, бүр ч илүү ихийг та буцаагаад авах болно.
Ганц л амьдрах энэ хорвоод таны сэтгэлийн гүнд байгаа тэр "хайр"-аа хэзээ ч харамлалгүй, ганцхан өөрийн хайртай дотны хүмүүстээ өгнө гэлгүй, хүн болгонд хайрыг бэлэглэж яваарай гэж хэлье, хүсье, захия.
Эцэст нь хэлэхэд хайраар хүн илүүддэггүй, харин дутаж явдаг юм шүү.

6 сэтгэгдэл:

ck,  March 20, 2010 at 10:09 PM  

zarim hunii hereggui hairaar ch bas yaahu de hogshoooon =((

pugo March 21, 2010 at 5:39 PM  

hooson hairaar yadiin :P

someone,  April 7, 2010 at 9:22 PM  

shan niitlel bnaa, iim bodol teej yavdag hun bgaa n nen taatai sanagdaj bn, chamd amjilt husie:)

Anonymous,  October 29, 2010 at 8:46 PM  

hehe unendee chinii yriad bga chono chin unchin ishig bish uur choniin beltregiig ch gsn hairlaj l bga getel humun bid chin amitadaas ylgagdah yumgui shde adilhan l unchin tugal, ishgiig iddeg shde tiim bizde

Золжаргал October 30, 2010 at 12:43 PM  

Энэ жишээгээр зүгээр л хүмүүн бид амьтдаас ялгаатай шүү гэдгийг л харуулах гэсийн, тэрнээс чоно ишигтэй гол зүйл байгаа юм биш.
Хүн амьтнаас ялгаатай шүү гэдгийг л хэлэх гэж

Anonymous,  November 10, 2011 at 5:58 PM  

Хэрвээ би чамд хайртай гэвэл чи хүлээж авах уу?

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP