Золжаргал.С. Powered by Blogger.

Төсөөлөл......

Saturday, March 20, 2010

Нүдэнд харагдаж байгаа юм бүхэн цав цагаан болсон аж. Хан тэнгэрийг дүүлэн нисэх хараацай, цэнгэг уст голын жараахайгаас авахуулаад миний сэтгэл дотор бодогдож байгаа юм бүхэн цав цагаан. Надад сайн муу ямар нэгэн байдлаар нөлөөлөх ямар нэгэн юм энд юу ч алга. Тэр ч байтугай өөрийн хамгийн ихээр айдаг цавчим өндөр хаднаас нуурын усруу үсэрлээ гээд үхэж байгаа мэдрэмж төрөх нь битгий хэл орчлон ертөнцөөс тасран, өмнө нь хэний ч мэдэрч байгаагүй тааламжтай, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг амталж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Байгаль эхийн бүтээсэн гайхамшигт  орчин болон надаас өөр амьд амьтан энд үгүй аж. Хаашаа ч харсан цагаанаас өөр зүйл үл харагдах хэзээ ч дуусашгүй мэт уудам газарт эрх дураараа байж, өөрийн бүх хүссэн зүйлээ хийх нь нэн тааламжтай.
Энэнээс илүү зүйлийг би хүсч үл чадна. Яг л ийм, миний төсөөлөл дахь энэхүү газарт яг одоо, өөр хэзээ ч биш яг одоол, хэнтэй ч биш ганцаараа очмоор байна....

1 сэтгэгдэл:

ck,  March 20, 2010 at 10:03 PM  

tgd hezee irhiin? :S

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP