Золжаргал.С. Powered by Blogger.

Харьцуулалт

Monday, May 24, 2010

Ойрын хэдэн сар блогтоо зав гаргалгүй, халтуурдсан байдлаар авч яваад байсан, харин өнөөдөр нэг нийтлэл бичдэг юм билүү гэж зориглон, компьютерийнхээ ард суун бичиж байна.
Хүний итгэл үнэмшил гэж агуу зүйл. Хүний итгэл үнэмшлээр дамжуулан тухайн хүнийг алж ч болно, нэг бол амилуулж ч болно. Тэгэхээр итгэл үнэмшил гэсэн зүйл хаанаас, ямаршуу байдлаар үүсэн бий болдог вэ. Би бээр итгэл үнэмшил нь харьцуулалт гэсэн зүйлээс урган гарч ирдэг гэж муухарлан бодсоны үндсэн дээр энэхүү сэдвээр бичлэг бичихээр шийдлээ.

Туйлын муу зүйл, туйлын сайн зүйл байдаггүй гэж Буддын сургаалд сургасан байдаг. Тэгэхээр ямарваа зүйл өөрийн гэсэн "сайн" тал, басхүү "муу" талтай байх нь. Муу, сайн гэгч үгийг хашилтанд хийсний учир нь надад сайн гэж санагдаж байгаа зүйл, өөр хэн нэгэнд муу санагдаж болох юм.
Тухайн хүрээлэн буй орчиндоо хамгийн шилдэг, сайнд тооцогддог зүйл өөр орчинд ороход бүр шал эсрэгээрээ эргэх тохиолдол олонтаа. Хамгийн энгийн жишээ гэвэл Монголчуудын хувьд нийтлэг зүйл болох Соёлын шок юм. Мань хүн монголдоо л нэг ганган дэгжин, пээдгэр гар яваад байдаг,  харин дэлхийн өндөр хөгжилтэй, өрнийн соёлд ороход өөрийгөө хэн ч биш гэдгээ мэдрэх явдал.
Бидний мэдэх хамгийн том зүйл болон хамгийн жижиг зүйл юу вэ?
Манай одны аймгийг асар том гэдгээр нь хүмүүс мэддэг, цааш задрахгүй эгэл хэсгийг буюу хамгийн жижиг зүйл бол электрон  гэдэг ч гэж хүмүүс мэддэг /итгэдэг/. Үнэндээ бол манай одны аймгаас том зүйл, электроноос ч жижиг зүйл байхгүй гэж үү?Би бол байгаа гэж хэлнэ.  Харин хүмүүсийн итгэл үнэмшилд тогтсон энэхүү ойлголтыг өөрчлөхөд хэцүү.
 Манай одны аймаг нь хэн нэгний хувьд бидний хамгийн жижиг гэж тооцдог электрон шиг ч төсөөлөгддөг юм билүү, электрон дотор хэдэн арван сая гариг байрлаж, бидэн шиг "хүмүүс" идэж уун, сурч боловсрон амьдарч байгаа ч юм билүү хэн мэдлээ...

3 сэтгэгдэл:

uchi June 7, 2010 at 11:43 PM  

hmm bas bdoj uzeh l asuudl ben..

Anonymous,  January 12, 2011 at 11:01 PM  

Хүнийг итгэл үнэмшлээр дамжуулан алж болно гэдэг үг тань таалагдаж байна. Бас "туйлын" гэдэг ойлголтуудыг үгүйсгэж байгаа тань ч бас ямар тэнэг хүн ойлгохоор тайлбарлажээ. Гэхдээ миний зүгээс танд зөвлөхөд энэ талаар дахин гүнзгийрүүлэн бодоосой гэж хүсч байна. Энэ нийтлэлд эргэлзээ байгаа хэдий ч хариулт алга байна. Би нийтлэлийг тань шүүмжлэх гээгүй шүү. Магадгүй та дотроо энэ асуудлын талаарх хариултыг олсон боловч нийтлэлдээ оруулаагүй бололтой. Хэрвээ олсон бол өөрийн хариултаа хуваалцана уу гэж хүсч байна.

Золжаргал January 13, 2011 at 7:43 PM  

Энэ харьцуулалтын талаар хариулт нэмж олоогүй ээ :D

Таны бодлоор харьцангуй ойлголт гэж юу вэ??

Би хувьдаа хүн болгон аливаа юмсыг өөр өөр талаас нь хардаг. Тиймээс хүн л байсан цагт тогтсон нэг "хууль", туйлын гэх зүйл байх боломжгүй гэж бодож байна

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP