Золжаргал.С. Powered by Blogger.

Таамаглал №1

Wednesday, June 9, 2010

4 жил хүлээсэн ДАШТ нэг мэдэхэд хаяанд ирээд, нөгөөдөр нээлт нь болох нь. 2006 онд Германд болсон дэлхийн аваргаар зуслан явчихаад плей-офф-ын тоглолтуудыг үзэж чадаагүй ахиад яаж 4 жил хүлээнээ гэсэн нэг л мэдэхэд хаяанд иржээ. Ингээд олон хүмүүс өөрсдийн таамгаа дэвшүүлээд байна, би ч сэтгэл хөдлөөд юугаараа дутах юм гэсэндээ дэвшүүлэхээр шийдэв :p.

A хэсэг.
South AfricaRSA - ӨАБНУ
MexicoMEX - Мексик
UruguayURU - Уругвай
FranceFRA - Франц
Таамаглал: Олон хүмүүс Францыг нэгээр гарна гэж байгаа. Нөхөрсөг тоглолтууддаа муу тоглож, манай урд хөршид хүртэл хожигдсон, Бензема, Насри зэрэг одуудыг авч яваагүй гээд л тэднийг хэсгээ тэргүүлнэ гэхэд эргэлзэх хүмүүс олширсоор. Би хувьдаа 2-р "арай хийж" гарна гэж таамаглаж байна. Францын фенүүд уучлаарай :P
Харин энэ хэсгийг хэн тэргүүлэх бол?  Нутгийн дэвжээ түшсээр ӨАБНУ уу? эсвэл гайхалтай 2 довтлогчтой Уругвай юу?, тэмцээн бүрт тогтмол амжилт үзүүлдэг Мексик үү? 
Өнгөрсөн улирал гайхалтай формтой байсан Л.Суарезыг /Аякс багт 33 тоглолтод 35 гоол хийсэн/ хэсгээсээ гарахгүй байна гэхэд шударга бус зүйл болох байх. Уругвайн шигшээг 1-р гарна гэж "том" таамаглал хийе.
B хэсэг
ArgentinaARG
NigeriaNGA
Korea RepublicKOR
GreeceGRE
Мессиг улсдаа таарүй тоглолт үзүүлдэг, "эх оронч" бус гэж зарим нь дүгнэдэг. Месси муу тоглолоо ч олон шилдэг тоглогчтой Аргентиний хувьд энэхүү сулхан хэсгээс торох юмгүй гарч ирэх байх. Ер нь бол 100% амжилт буюу 9 оноотой гарч ирэх болов уу. Марадонагаас Милитог талбай дээр их тоглуулаасай л гэж хүсэх байна.
2-р байрны төлөө жинхэнэ "гал гарах" байх. Ширүүн тэмцлийн дундаас БНСУ гараад ирэх болов уу. ер нь бол Нигер, БНСУ нар өрсөлдөх байх. Харин уйтгартай тоглолттой Грекчүүд энэ 2-н аль нэгэнтэй оноо хувааж, гай тарьж магад. Тэр азгүй баг нь Нигер байж, азийн төлөөлөл болсон БНСУ гарах болов уу.
C хэсэг
EnglandENG
USAUSA
AlgeriaALG
SloveniaSVN
Тэмцээн бүрт Англичууд хэсгийн тоглолтыг торох юмгүй давж, плей-оффт л жинхэнэ асуудалтай тулгардаг. Энэ уламжлал ч давтагдаж, Английн шигшээ 9 оноотойгоор дуусгах байх, оноо алдлаа гэхэд нэг тэнцэж 7 оноотой.
Өнгөрсөн жилийн Тив хоорондын цомын тэмцээн дээр АНУ шигшээ "агуу" Спайныг хэрхэн өвдөг сөхрүүллээ, тэр эрчээрээ Английг дагаад хэсгээсээ гарчих болов уу. Энэ удаагийнх Африкт болж байгааг хэрхэвч мартаж болохгүй, Алжирчууд ямар  ч бэлэг барьж мэднэ. Тэднээс энэ хэсгийн бүх баг "эмээж" байгаа байх. 
D хэсэг
GermanyGER
AustraliaAUS
SerbiaSRB
GhanaGHA
Хэсгийн лидер бол яах аргагүй Германчууд. Хэдийгээр "балладаг" Баллак байхгүй ч тэдний хэсгийн тоглолтод нэг их асуудал үүсэхгүй байх. Гэхдээ яав ч сул хэсэгт тооцогдохгүй. Хэзээ ч цуцдаггүй Ганын шигшээ, хамгаалалт гэж хана хэрэм мэт Сербчүүд, Ногоон тивийн хатуу самар Австраличуудыг дутуу үнэлж болохгүй. Энэ хэсгийн 4 баг дөрвүүлээ хэсгээс гарах боломжтой ч туршлага заан  Германыг нэгээр гарна гэж бодном. Харин 2-р хэн бол???
Би хувьдаа энэ хэсгээс 2-р тэр гээд хэлчих таамаг алга.Хамгаалалтын хувьд бат бэх Сербчүүдийг /Тэдэнд МАНЮ-н Видич, Челси-н Иванович нар байгаа/ Ганатай оноо тэнцэн, бөмбөгний зүрүүгээр 2-р гарах боломжтой гэж таамаглая.

4 сэтгэгдэл:

Javkhlan June 16, 2010 at 12:47 AM  

A hesegt France barag garch chadahgui l bolov uu daa. Nutgiin etsed 2-oor garna baih daa.

Anonymous,  June 23, 2010 at 4:29 PM  

yooo huu minee chamd yamar ch humbugiin tuhai medleg bitgii hel, meedremj, zun bileg ch alga ene taamag gej yag 180 gradus esreg uym bicheheen boli za. Esuul yag taamagiinhaa esreg bich teguul bas jaahan duhuh uym shig bn.

Золжаргал June 24, 2010 at 4:21 PM  

Anonymous-d зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Эхний 4 хэсгийн бдлаас хараад бхад өөрийгөө овоо таасан гэж бодоод бгаа шүү
8н багаас 4нх нь хэсгээсээ хэдээр гархыг зөв тааж, 6г нь хэсгээсээ гарна гэдгийг бас зөв таасан. өөрийгөө овоо бна гж бодоод бнашт :p

Anonymous,  February 5, 2022 at 2:31 PM  

Vipbet Mobile Live Casino Review - Videosl
Vipbet has an excellent selection of games. The site offers numerous game modes such as Progressive Jackpot, Multi-Game, Roulette and more. youtube playlist to mp3

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP