Таамаглал №3
Tuesday, June 15, 2010

Шөвгийн 16.
I тоглолт. Таамаглал ёсоор Уругвай - БНСУ


Эхний тоглолтуудыг хараад байхад 2лаа л дажгүй байсан. Гэхдээ Азийн төлөөлөл шөвгийн 8-д үлдэх бүрэн эрхтэй харагдаж байналээ. Пример лигийн бүтээгдэхүүнүүд болох Парк, Лий 2 өнгөтэй байгаа тул БНСУ-г хожино гэе.
II тоглолт. Англи - Серб


Англичуудад бол Серб юм болохгүй байх гэж бодож байна. Сербчүүд хэсгээсээ гарч ирсэн нь том амжилт байх болов уу. Англичууд торох юмгүйгээр шөвгийн 8-д орох байх.
III тоглолт Герман - Америк


Англитай Америкчууд яаж тоголлоо Германчууд хэрхэв ч тайвширч болохгүй. Тэгэхдээ буйр, улсын "нэр хүнд" заан Германчууд гараад ирэх байх. Төвдөө Швани-г тийм сайн найруулна гэж бодоогүй. Швани энэ чигээрээ тоглох юм бол Германчуудын ирээдүй гэрэлтэй байна.
IV тоглолт Аргентин - Франц



V тоглолт Голланд - Итали


Италийг 2-р гарна гэе. Учир нь өнгөрсөн шөнө Парагвайтай тэнцэж, байдал эвгүйдсэн. Хурд, уран гоё тоглолтын эсрэг хамгаалалт, тактик ажиллана. Энэ удаад Голландчууд азгүйтлээ зогсоож шөвгийн 8-д залрах байх.
VI тоглолт ЗЯЭ - Гондурас


ЗЯЭ-г үхлийн хэсгээр нэгээр гаргасан юм чинь шөвгийн 16-д хожигдуулж хэрхэвч болохгүй биз. Тэд ч хэрвээ нэгээр гарч чадвал юун 16 байтугай хол явна. ЗЯЭ хожино.
VII тоглолт Парагвай - Дани


Шөвгийн 16-н хамгийн сул оноолт. Гэхдээ хэсгээ тэргүүлэн гарч ирснийх Парагвай арай илүү байх болов уу. Парагвай хожино.
VIII тоглолт. Спайн - Бразил



Шөвгийн 8.
I тоглолт. Голланд - ЗЯЭ


4 жилийн өмнө хожигдсон хариугаа авах гэж тоглох байх ЗЯЭ-чүүд. Гэхдээ голландын довтолгооны шугамыг зогсоох шилдэг хамгаалагчид К.Туре-с өөр байгаа гэж үү. Голланд хожино.
II тоглолт БНСУ - Англи


Англичууд шөвгийн 8-г л давж чаддаггүй. Харин энэ удаад өөр байх бололтой. Харин ч хөнгөхөн учраа гэж бодож байна. Англи хожих болов уу. Гэхдээ тэдний бүх тоглогч нарыг мэдэх Парк, Лий нарын мартаж болохгүй.
III тоглолт Герман - Аргентин


Түүх давтагдах нь. 4 жилийн өмнө энэ 2 баг яг энэ шатанд таарч байсан. Тэр үед Германчуудыг нутгийн дэвжээ түшсэн бол, энэ удаад шал эсрэгээрээ байгаа. Аргентин хариугаа авах биз. Харин Месси-н OneMan шоуг бид харж магадгүй.
IV тоглолт Парагвай - Спайн


Хагас шигшээ.
I тоглолт Голланд - Англи


За даа хагас шигшээг таамаглах гэхээр үнэхээр хэцүү байна. Миний хувьд Английг энэ удаад 1-р багаараа, Голландыг 2-р багаараа дэмжиж байгаа тул бүр ч хүнд байна. Англичууд ийм хол явсных залуу, ид ирэн дээрээ байгаа Голландыг аргалж чадах байх хэмээн бодож байна. Англи финалд тоглоно.
II тоглолт Аргентин - Спайн


Уламжлал ёсоор бол энэ жил Европоос өөр тивд зохиогдож байгаа тул Өмнөд Америкийн баг түрүүлэх ёстой. Харин энэ жил уламжлал эвдэгдэж, Спайнчууд гараад ирэх байх. Учир нь тэдний арын шугамынхан Игуйан, Месси зэргийг яаж барихаа бүр маш сайн мэднэ. Спайн хожино.
Хүрэл медалийн төлөө тоглолт Голланд - Аргентин


Голланд илүүрхэх биздээ. Тэдний хувьд алдах юмгүй чөлөөтөй тоглолт үзүүлнэ байх. 2010 оны ДАШТ-н хүрэл медалийн эзэн Голланд гэе.
Алтан дагинын төлөөх тоглолт Англи - Спайн


Үеийн үед азгүйтдэг Английн шигээ баг ийм хол явж ирчээд, өмнө нь ганцхан даваа үлдээд байхад яах бол? Спайнчууд Бразилийг хожсон эрчээрээ түрүүлэх болов уу? Лампард, Жеррард харууслын нулимстай үлдэх болов уу эсвэл Шави, Касияас, Торрес нар уу.
Танд энэхүү асуултыг нээлттэй үлдээе.
Дэлхийн аваjгаар ямар баг тодрох бол??? Энэ бол миний таамаг. Харин таных???
9 сэтгэгдэл:
Герман дэлхийн аварга болно гэж найдаж байгаа шүү.
yaj taaruulaad bgan be A1 B2 toi toglono bzde
tiimee A1 B2toi
A1-r Urugvaig B2-r koreag garna gj taamaglsan bgaa
Yu yarina ve. Brazil hamgaalaltad tulhuu taktiktai ch gesen hojnoo.. itgeltei bna shu kkk.
itali, frants, brazil 3-t durgui yumuu haashaa in.
Дургүй бишээ бүгд л сайн багууд шүү дээ.
Бразилыг бас дэмждэг. Дэмждэг баг бүрээ хожуулаад байж болохгүй байх гэж бодсын.
Магадгүй бразил ч түрүүлэхийг үгүйсгэхгүй
Испани, Голланд, Аргентин шинэ багууд аварга аваасай
hehe
ed nar chn odo yaasn bn harda?
chinii taamgaas 3,4n l ym taarj
odo spain-germany 2-1
uruguay-holland 1-2
ingej duusnaa
tegd spain-holland 1-1
penalty shoot-out 5-3 spain hojno
hi
Post a Comment