Таамаглал №2
Wednesday, June 9, 2010
Одоо та бүхэнд сүүлийн 4 хэсгийн таамаглалаа хүргэе.
E хэсэг
NED
DEN
JPN
CMR
ДАШТ-н сонгон шалгаруулалтанд Голландын хэрхэн тоголсон, дундын болон довтолгооны бүсийн хүчирхэг байдал зэргээс тэднийг 1-р гарна гэж таамаглахаар байна. Хамгаалалтын бүсэд дэлхийн түвшний тоглогч байхгүй ч энэ нь хэсгийн тоглолтод асуудал үүсгэхгүй байх. Харин шөвгийн 16-с эхлээд энэхүү сул тал нь гай тарьж мэдэх.
Нисдэг Голландыг дагаад энэ хэсгээс аль баг гарах бол? Том амтай дасгалжуулагчтай Японы шигшээг гэж би хувьдаа бодохгүй байна. Сонгон шалгаруулалтад Португалийн шигшээг ардаа орхин 1-р гарсан Данийн шигшээг гарна гэж таамаг дэвшүүлье. Гэхдээ тэдний гол өрсөлдөгч үеийн үед довтлогчдоороо алдартай Камеруныг мартаж болохгүй.
F хэсэг
ITA
PAR
NZL
SVK
Шинэ Зеландын шигшээ багийн хувьд ДАШТ-д тоголж байгаа нь том амжилт болов уу. Хожил авах нь битгий хэл, нэг гоол хийх гэж тэмцэх байх.
Сонгон шалгаруулалтад гайхалтай байсан Парагвайчуудыг Словакаас арай илүү боломжтой гэж үзэж байна. Итали Парагвайн хоорондын тоглолтод хэн нь илүү байсан нь хэсгээ тэргүүлэх биз.
G хэсэг
BRA
PRK
CIV
POR
Үхлийн хэсэг гэхэд дэндүү үхлийн хэсэг гэж энийг хэлэх байх. БНАСАУ-н хувьд өөр сулхан хэсэгт орсон бол хожил авахын төлөө тоглох байсан биз. Харин энэ удаад харамсалтай нь тэдний хувьд оноо авна гэдэг үлгэр болох байх.
Тэгэхээр үлдсэн 3 багийн хооронд тэмцэл өрнөх нь. Ядаж байхад 3ууланг нь хэсгээсээ гараасай гэж хүсэж байсан юмсан. Нөгөө 2оо бодвол чансаа өндөртэй байгаа бразилчуудад илүү боломж байгаа гэх боловч ЗЯЭ, Португал 2-н аль нэгэнтэй нь оноо хувааж мэдэх.
Хагасуудын бэлдэж өгснийг гүйцээх тамирчин дутмаг Португальчууд азгүй байж, Африкийн дэвжээ ЗЯЭ-г ивээж, энэ хэсэгт "цаашдын" хөлбөмбөгийн ертөнцөд эргэлт гарсан тоглолтууд явагдана хэмээн таамаглаж байна.
1-р байраар ЗЯЭ гарч, 2-р Бразил гарна гэж бодном.
H хэсэг
ESP
SUI
HON
CHI
Байрлал бүр нь шилдэг тамирчдаар гахсан Спайнчууд бол дэлхийн аваргын гол фаворит. Бараг сэлгээний тамирчид нь муухан улсын шигшээг "нугалчихаар" байгаа. Тэдний хувьд ойлгомжтой 1-р гарна биз. Харин хэсгээсээ гараад азгүйтдэг уламжлал энэ удаад давтагдаж болох. Үхлийн хэсгийн 2-р байраар гарсан багтай таарна шүү дээ.
Харин 2-р байраар Хойд Америкийн битүү морь Гондурасыг нэрлэж байна. Тэмцээн бүрт ямар нэг баг гэнэтийн бэлэг барьдаг. Харин энэ удаагийнх Гондурас гэж таамаглая.
Тэмцээн эхэлсний дараачаас шөвгийн тоглолтуудын таамаглалаа бичнээ.
3 сэтгэгдэл:
Redcom - http://www.soccer.mn/
niitlel chin ih taalagdlaa. Hamtarch ajlay. manai site.aar zochlood uzeerei
Redcom - http://www.soccer.mn/
niitlel chin ih taalagdlaa. Hamtarch ajlay. manai site.aar zochlood uzeerei
Dajgui. England turulnee
Post a Comment