Золжаргал.С. Powered by Blogger.

Та үүнийг мэдэхүү??? №3

Wednesday, July 21, 2010


 "Та үүнийг мэдэх үү" сэдэвт нийтлэлийнхээ 3 дахь хэсгийг Мөнгөний талаарх сонирхолтой баримтуудаар бэлтгэлээ. Таалагдана гэдэгт итгэж байна.
- "Саятан" гэдэг үг нь хамгийн анх Benjamin Disrael-н 1826 онд зохиогдсон Vivian Grey хэмээх романд хэрэглэгдэж байжээ.
 - Хэрвээ та 1т-н доллар нэг сая ширхэг давхарлаж өрвөл энэ нь 110м-н өндөр, ойролцоогоор 1 тн жинтэй болно.
- Дэлхий дээр жилд ойролцоогоор 50 тэрбум долларын хүнсний бүтээгдэхүүн зарагддгын 20 тэрбум нь өөх тос, сахарын хэмжээгээр их хуурамч бүтээгдэхүүнд зарцуулагддаг байна.
- Харин дэлхийн хэмжээнд 1.1 триллион долларыг жилд боловсролын салбарт зарцуулдаг бол, цэрэг дайны салбарт 1.3 триллион доллар зарцуулдаг байна. Үүний 45%-г АНУ дангаар "эзэмшдэг".

 - АНУ болон Европын орнуудын гэрийн тэжээмэл амьтдад зарцуулдаг жилийн зардал нь 17 тэрбум доллар.
- Дэлхий нийтийн эрүүл мэнд, тэжээллэг хооллолтын талаар зарцуулж буй жилийн төсөв 2.1 триллион доллар.
- Мөнгийг цаасаар хэвлэдэггүй бөгөөд ихэвчлэн хөвөн даавуу, зотон даавууны онцгой хольцоор хийдэг.
- Дэлхийн хамгийн том зоосон мөнгө бол 1850 оны үед Аляскад хэрэглэгдэж байсан зэс зоос юм. Тэрхүү зоос нь ойролцоогоор 1 метрийн урттай, хагас метрийн өргөнтэй 40кг-н жинтэй ба 2500 доллартай тэнцдэг байжээ.
- Анхны зээлийн кардыг 1951 онд American Express нэвтрүүлжээ.
- Хэрэглэгчдийн 30% нь кредит кардаа Зул сарын баярт зориулж авах бараа бүтээгдэхүүнд хэрэглэдэг бол 70% нь Зул сарын баярт зориулж мөнгөө хадгалдаггүй ба 86% нь 12 сард зул сарын үед хэрэглэх бараа бүтээгдэхүүнээ авдаг байна.
- Статистикчид орлогын түвшин өндөр, дунд зэрэг, бага гэсэн ямар нэг ялгаагүйгээр Зул сарын баярт өрхүүд ижил мөнгө зарлагддаг гэсэн тооцоог гаргасан байна.
- 1400 оны үед дэлхийн нийт орлого жилд ойролцоогоор 0.1%-р өсдөг байсан бол XX зуун, XXI зууны эхээр энэ тоо 5%-д хүрчээ.
- Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян 400 хүний дундаж нас нь 60.
- 1955 онд дэлхийн хамгийн баян эмэгтэй байсан Hetty Green Wilks 95 сая долларын хөрөнгөө савангийн 4 ширхэг хайрцагт хийн гэрээслэн үлдээжээ.
- Өнгөрөгч 10 жилийн хамгийн баян эмэгтэй бол L’Oreal-н үүсгэн байгуулагчийн охин Liliane Bettencour юм.
- Хатан хаан II Elizabeth бол дэлхийн хамгийн баян 10 эмэгтэйн нэг.
- Бидний сайн мэдэх $ тэмдэглэгээг 1788 онд Oliver Pollock зохиожээ.
- Нийт саятангуудын 80%-нь өмнө нь хэн нэгэн хэрэглэж байсан машин унадаг.
- Тамхины үйлдвэрүүд нь нийтдээ 200 тэрбум долларын үнэтэй бөгөөд тэд жилд 6 триллион тамхи үйлдвэрлэдэг. Энэ нь дэлхийн нэг хүнд 1000 тамхи ногддог гэсэн үг.
- 1965 онд удирдах албан тушаалтнууд ажилчдаас 44 дахин ихийг олдог байсан бол 1998 онд 326 дахин их, 1999 онд 419 дахин ихийг олдог болжээ. Харин энэ тоо сүүлийн жилүүдэд 400 дахин гэдэг дээр тогтоод байна.
- NASDAQ-н арилжаа 1987 оны 12 сард ердөө ганц удаа хэрэм телефоны шугамын дагуу нүх ухсанаас болж саатжээ.
- 1999 онд The Wall Street сэтгүүлд "уналт" гэдэг үг 1583 гарчигт хэрэглэгдэж байжээ.

2 сэтгэгдэл:

Mercy August 18, 2010 at 9:52 AM  

"Ммм, I see сонирхолтой юм."
Ингээл аягүү монголиш, ээнглиш холиж бичдэг нь яадгын бол???
Эх хэлээ эвдэлцэж байгаа нөхөр байна даа гэж...:D

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP