Өнөөдрөөс ирээдүй илүү үнэ цэнэтэй юу???
Friday, April 15, 2011
Өнөөдөр блогширч явж байгаад ямар блог билээ мартаж, нэг блогоос "дараагийн зовлон иртэл өмнөх зовлон мартагддаггүй" гэсэн утгатай үг уншлаа. Тэгээд бодоод байлаалдаа, амьдралд өмнөх хаалгаа хааж байжийж дараагийн хаалгаа нээдэг. Бас хар бараан дурсамжийг дараачийн гэгээлэг дурсамж эдгээдэг. Бас хэзээ ч билээ, хэний ч билээ блогоос уншиж байсын, Хайрын шархыг хайраар эмчилдэг гээд л...
Тэгэхээр ямар ч тохиолдолд өнөөгийн юм өнгөрснөөс илүү үнэ цэнэтэй буюу өчигдөрөөс өнөөдрийг хүн илүүд үздэг байх нь. Энэхүү зарчмаар бол өнөөдрөөс маргааш илүү үнэ цэнэтэй байж таарах нь. /Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр: Хэрэглэгчийн ханамжийг эдийн засагт U үсгээр тэмдэглэдэг. "U(t-1) < U(t)" гэдгээс "U(t) < U(t+1)" гэсэн гаргалгаа гарч ирнэ./ Гэтэл бодит амьдрал дээр миний л хувьд өнөөдрөөс илүүтэй маргаашийг хайрлана гэдэг нь боломжгүй, утгагүй зүйл мэт. Маргааш ямар болох нь хамаагүй, гагцхүү өнөөдөр л хийж байгаа үйлдлээсээ таашаал, ханамж, кайф авдаг байх хэрэгтэй.
Эхэнд бичсэнрүүгээ буцаад очьё. Дараагийн зовлон хүрч ирээд миний зовлонг арилгаж өгөөсэй гээд, хар бараан дурсамжаа мартахын тулд гэгээлэг дурсамж бүтээхийг би л лав хувьдаа хүсэхгүй. Өнгөрсөн бол бодит биш учир нь тэр болоод өнгөрсөн, ирээдүй ч мөн адил хуурмаг тэр болохыг /will happen/ хэн ч мэдэхгүй. Гагцхүү цорын ганц бодит зүйл болох өнөөдөр, түүндээ л хамгийн сайхан байхаар буюу ханамжаа максимум байлгаж амьдръя.
Харин таны хувьд...
12 сэтгэгдэл:
hehe za istoi nice niitlel bnao. bas ene zuragnuud n ih goe yumaa . ? ! - 3 n hehe. bi ch gsn sanal 1 bna.
миний бодлоор өнгөрсөн бол бодит болоод өнгөрсөн зүйл тэрийг би хийсэн харин маргааш бол маргааш л биз хэн ч мэдэхгүй
Hediigeer ongorson hiisver gej helj bga bolowch bodit baidal deer bid ongorsond uldsen muu sain dursamjuudaa tiim ch amar martaj chaddaggui shuu dee. Gehdee omnoh sharhiig odoogiin hair jinhene bwal edgeej chadna gdg l unen bolow uu gj bodoj bna.
Gehdee chinii bichsen niitlel uneheer shan niitlel bailaa
fortune: баярлалаа
Сина: өнгөрсөнд болоод өнгөрснийг өөрчилж хэн ч чадахгүй болохоор магадгүй бодит биш байж болох...
Anonymous: санал бодлоо хуваалцсанд баярлалаа
энэ чинь бас л харьцангуй ойлголт л доо. хайр сэтгэлийн шархыг шинэ хайрийн хүчээр эмчлэгдэнэ гэдэг чинь байж болох л юм гэвч хэзээ ч эмчлэгдэшгүй шарх гэж бас байдаг л юм_. Маргааш юу болохыг хэлж мэдэхгүй юм чинь өчигдөрийнхөө туршлага дээр үндэслээд өнөөдөр алдаагаа давтахгүйн тулд маргаашын сайхан амьдралын төлөө амьдрах хэрэгтэй дээ. Enjoy your everyday xD
Anonymous - тийм шүү, ёстой л харьцангуй ойлголт.
ямар ч сайн сайхан зүйл гарч ирээд хэзээ ч арилшгүй хар толбо гэж хүний амьдралд гарч ирж болох
ер нь бол рациональ үйл хөдлөл хийхийн тулд өнөөдрөөр амьдрах хэрэгтэй байх, гэтэл хугацааны хожимдол, адаптац үйл хөдлөл нтэрээс шалтгаалаад өөр өөр зүйл юм шиг тайлбарлагдаад байгаа юм бол уу ...
Магадгүй юм шүү
Unuudruus margaashiig byteedeg. Uchugdurgyugeer unuudur gej baihgyu.
Learn from yesterday, live for today, hope for tomorrow gej...
Gehdee l ongorson baraan dursamjig oor negen gegeeleg dursamjaar, hairin sharhig oor negen hairaar gej haritsangui oilgolt bhaa. Ongorch odson ch, sain muu dursamj bsan ch gsn hezee ch martagddaggui zuils gej bn. Odoo baigaa zuils ongorsonoos iluu une tsenetei gevel ongorsoniig or tas uguisgesen ch bolchih um shig...
Gehdee saihan niitlel bn :)
Post a Comment