Золжаргал.С. Powered by Blogger.

Та оюутан мөн үү?

Friday, May 6, 2011

Сэтгэл санаа гэж үнэхээр навс унасан, юу ч хийхийг хүсэхгүй байсан өдөр "зайлшгүй" шаардлагаар 1 цагийн дотор бичсэн эссэ. Гэхдээ үүнийхээ үр дүнг хүртэж чадсан. Сүүлд бодоход баяртай л байна, тэгэхдээ тэр үеийг бодохоор л....

“Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэн дэвшүүлэх үйлсэд бие сэтгэлээ бэлдэхийн учир эрдэм мэдлэгт шамдангуй, багшид хичээнгүй, сургуульдаа үнэнч явахаа тангаргалъя.” Тийм ээ, миний бие 2008 оны намар бахархалтайгаар тангараг өргөн нийт монгол улсын 170 мянга гаруй оюутны нэг, СЭЗДС-н 3000 гаруй оюутны нэг болж, “шинэ” хүн болсон. “Шинэ” хүн болох олон шалтгаан байсан, одоо ч би түүгээрээ бахархаж явна. Би ирээдүйд Монгол улсын хөгжлийн замыг гэрэлтүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулах СЭЗДС-н оюутан хүн, Монгол улсын иргэн хүн билээ.

Оюутан хүний хамгийн гол шинж нь оюунлаг байх ёстой. Олж авсан мэдлэгээрээ бардан, бусдыг дорд үзэж, түүнийгээ буруу, бусармаг зүйлд ашиглахыг хэрхэвч оюунлаг хүн гэж хэлэхгүй. Өөрийн мэдлэгээ улам бүр гүнзгийрүүлэн, хэрэгтэй, хэрэгцээтэй цагт нь зөвөөр буюу ёс суртахуунлагаар ашиглаж, өөрийн орны хөгжилд хувь нэмэр оруулахыг оюунтан буюу оюутан хүн гэж нэрлэнэ. 3 жил оюутан хэмээх цолыг зүүж явахдаа өөрийн хэмжээндээ мэдлэгийг хуримтлуулан, өөрийгөө хөгжүүлэн, нийгэм ардынхаа төлөө чадах чинээгээрээ тусалж, ёс зүйн хэм хэмжээг баримталж яваа тул би оюутан хүн, оюунтан хүн.
Оюутан хүн нийгмийн идэвхи, санаачлагатай байх ёстой. Дан ганц мэдлэг, боловсролтой, ёс суртахуунлаг байх нь оюутан хэмээх улс гүрний 3 том хүчийн нэг болоход хангалтгүй юм. Нийгэмтэйгээ харьцан, болохгүй зүйлийг болгохын төлөө, болж байгааг нь өргөжүүлэхийн төлөө бусадтайгаа нэгдэн нийлж, хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Ингэж чадсан цагт сая оюутны хүч гэсэн цэргийн хүчээс дутахааргүй улс гүрний томоохон хүчин бий болно. Мод тарих, хандив өргөх, уралдаан тэмцээнд оролцох гээд л өөрсдийн чаддаг зүйлээрээ та идэвхтэй, санаачлагатай байж чадвал та жинхэнэ оюутан. Иймээс би нийгмийн идэвхтэй, хүсэл тэмүүлэлтэй оюутан, Монгол улсын ирээдүй.
Оюутан гэлтгүй иргэн бүрийн өдөр тутам, алхам бүртээ санаж явах зүйл бол эрх, үүргийн шүтэн барилдлага. Эрх, үүргээ зөв хослуулж чадсан буюу эрх, үүргийн шүтэн барилдлагыг зохист хэмжээнд нь баримталж чадсан хүнийг оюутан гэнэ. Өөрөөр хэлбэл үүргээ хангалттай түвшинд онц дүнтэй биелүүлчихээд, эрхээ эдлэх гэж байгаа хүнийг оюутан гэж нэрлэнэ. Оюутан хүний гол үүрэг олж авсан мэдлэг чадвараа цаг тухай бүрт нь шударгаар үнэлүүлж байх, бусаддаа хүндэтгэлтэй хандах. Өнөөг хүртэл олж авсан мэдлэгийн үнэлэлт дүгнэлт илхэн байгаа тул би өөрийгөө оюутан хүн гэж хэний ч өмнө нүүр бардам хэлж чадна.
Оюутан хүн гэдэг нь маш олон чанарыг өөртөө хослуулж чадсан, их оюунтан хүн билээ. Би 170000 гаруй Монгол улсын оюутны нэг, их  Монгол улсынхаа хойч ирээдүй болсон эрч хүч, эрдэм мэдлэгээр дүүрэн цэнэглэгдсэн оюунтан хүн.

4 сэтгэгдэл:

Unknown May 8, 2011 at 9:10 PM  

hehe nice bichleg bna. minii bodloor chi zuer ch 1 oyutan bish shildeg oyutan shuu Zoloo ^_^

Anonymous,  July 8, 2011 at 2:57 AM  

3000 gev uu niit oyutanuud n 3000 yum uu shine elsegchid n 3000 yum uu? bi 2002 ond sanhuud orj baihad manai kurs 1.1-1.6 hurtel 6 bulguudtei neg bulegtee 30 huuhedtei baiv. Hotoos konkursed orson huuheduudees 65-r tasalj baisan sanagdana. buh kurs oroin angi echneeteigee niileed oyutan n 1000 hurdeg bsiin bolov uu. Odoo yasan ih oyutantai boloo ve.

Золжаргал July 9, 2011 at 9:06 PM  

Би баттай бус эх сурвалжаас өдөр орой бямба гээд л нийт 3000 гаруй байгаа гэж сонсож байсын байна.

Намайг 2008 онд орж байхад 1.1-1.13 хүртэл бараг байсан байх, одоо ямар болсонг сайн мэдэхгүй юм

Anonymous,  November 10, 2011 at 6:14 PM  

Hi. Hitler ...

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP